Худалдааны дайн технологийн хүйтэн дайн болж хувирч байна


 

Худалдааны дайн технологийн хүйтэн дайн болж хувирч байна

 

Хятад улсын эрх баригчид төрийн байгууллагуудад гаднын бүх компьютер хэрэгсэл, программ хангамжаас  ирэх гурван жилийн дотор ангижрах үүрэг өгчээ гэж "Financial Times” сонин мэдээлжээ.

Хятадын Засгийн газрын энэхүү чиглэл "HP”, "Dell”, "Microsoft” зэрэг АНУ-ын үндэстэн дамнасан компаниудад цохилт болох юм. Энэ нь Хятадын технологийг хязгаарлах чиглэлээр Вашингтоны зүгээс авч буй арга хэмжээний хариу алхам бөгөөд тус хоёр улсын хооронд үүсээд буй худалдааны дайн технологийн хүйтэн дайн болж хувирч буйн тод илрэл хэмээн эх сурвалж бичжээ.

Трампын засаг захиргаа АНУ-ын компаниудад Хятадын харилцаа холбооны "Huawei” компанитай бизнес хийхийг хориглосны дагуу "Google”, "Intel”, "Qualcomm” зэрэг компани "Huawei” компанитай тогтоосон хамтын ажиллагааг царцаахаар болсон тухай зарласан билээ. Хятадыг барууны ноу-хаугаас хассанаар, Трампын засаг захиргаа дэлхийн тус хоёр их гүрэн ирэх хорин жил технологийн салбарт ноёрхол тогтоохын төлөө өрсөлдөж буй гэдгийг тодорхой болгосон.

Энэхүү чиглэлийн дагуу 20-30 сая ширхэг программ хангамжийг солихоор болж байна.

Шинжээчид гурван жилийн хугацаанд гаднын бүхий л компьютер хэрэгсэл, программ хангамжийг солиход хүндрэлтэй гэж үзэж байна. Учир нь ихэнх бүтээгдэхүүнүүд АНУ-ын үйлдлийн системд зориулан бүтээгдсэн байдаг.

Хятадын төрийн байгууллагууд Хятадын "Lenovo” компанийн копьютерийг ашиглана гэж таамаглаж байгаа ч түүний процессорын чип зэрэг техник хангамжийг АНУ-ын компаниуд үйлдвэрлэдэг юм. Гэхдээ Хятад улс өөрийн бичил чип үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гол хүчээ хаяж байгаа юм.

 
Zindaa.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.