Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана


Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана

 

Фэйсбүүкийн СЕО Марк Цукерберг болон түүний эхнэр Присцилла Чан нар олсон орлогынхаа 99 хувийг "Чан Зукерберг” санд хандивлах болно гэж мэдэгдлээ. "Чан Зукерберг” сан бол хүний бүхий л төрлийн өвчнийг эмчлэх нөхцөл боломж болон түүнд шаардлагатай боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм. Тэд өнгөрсөн долоо хоногт CBS телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр орлогынхоо ихэнхи хувийг уг төсөлд оруулахаар шийдсэнээ мэдэгдсэн билээ.

Цукерберг хүний амьдралд өөрчлөлт хийгч эрдэмтэн, багш, эмч зэрэг хүмүүсийг чадавхжуулах арга хэрэгсэл хомс талаарх санал зовнилоо илэрхийлээд эдгээр хэрэгслийг авахад маш их зардал шаардагдах тул бараг бүх баялгаа хандивлан хэрэгжүүлнэ гэж хосууд мэдэгджээ.

С

.Баяр

Эх сурвалж: Legit



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.