СХД-ийн багш нар “башийж” гэнэ


СХД-ийн багш нар “башийж” гэнэ

 

СХД-ээс юм юм сонсогдох нь ээ. Саяхан Сонгинохайрхан бол хотын хамгийн хөгжилгүй, хоцрогдсон дүүрэг байна гэсээр Засаг дарга Ж.Сандагсүрэнг юу юугүй л огцруулах гээд Ардчилсан намынхан жагсаад, албан өрөөг нь дайрчих гээд байсан. Улсын нийслэл төдийгүй уулын мухарт ч улстөржилт өндөр авсан Монгол оронд иймэрхүү улс төрийн жагсаал өдөр бүхэн шахуу болдог тул тэгсхийгээд намжсан. Гэтэл өнөөх “тойрох”-оо зуруулах шахаад байсан Ж.Сандагсүрэн чинь дүүргийнхээ багш нараа сая саяар нь шагнаж байгаа мэдээ сонсогдлоо. Чих тавиад сонсвол 50 орчим багшийг сая саяар, хэд хэдэн сургуулийг арав хүртэл саяар шагнаж, нэгдсэн байдлаар гардуулж өгч буй мэдээ зураг, хөрөгтэйгөө сошиал орчинд гарч ирэв. Засаг дарга Ж.Сандагсүрэн хаанаас ийм их мөнгө олж, багш нараа башийлгаад байна. Хөгжилгүй, хүмүүс нь ядуу гээд байна гээд адлуулаад байгаагүй билүү. Энэ мөнгөний эх үүсвэрийг шалгуулаад нэг үзэхэд гэмгүй л байх….


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.