Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад түргэний машинтай мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2019.12.25/ 01.00 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо Хасбаатарын гудамж “Анар” дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б /20 нас, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа дуудлагаар явж байсан “Нийслэлийн түргэн тусламжийн төв”-ийн Hyundai Starex автомашинтай мөргөлдсөн байна.
Үүнээс болж нийслэлийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлдэг түргэн тусламжийн автомашин эвдэрч, үйлчилгээнд гарч чадахааргүй болсон байна.
Тээврийн цагдаагийн албанд өчигдөр /2019.12.24/390 дуудлага, мэдээлэл ирснээс 324 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлсэн байна.
Сэтгэгдэл