Барууны худал мэдээллийг няцаав


Саяхан CNN Лондонд амьдардаг уйгар үндэстний яруу найрагч Азиз Айшагийн аавынхаа булшийг олохгүй байна гэсэн асуудлаар жишээ болгон, орон нутгийн захиргаа уйгар үндэстний зуу гаруй булшийг эвдсэн хэмээн мэдэгдэж, энэ нь уйгар үндэстний соёлын ухамсрыг үндсээр нь баллах Хятадын засгийн газрын оролдлого гэж онцолсон юм. Гэсэн хэдий ч Шиньжяны Аксу нутгийн Шаяа шяньд амьдардаг Азизын ээж Хепизем Низамидин CGTN-ийн сурвалжлагчийг Азизын аавынх нь булш байгаа газар дагуулан аваачиж, огт өөр түүх өгүүлсэн байна.

Азизын ээж хэлэхдээ: Шиньжяны хөдөө нутагт амьдардаг уйгурын мусульманчууд нас барагсдаа шороон булшинд оршуулдаг заншилтай, Азизын аавыг ч ялгаагүй онголсон гэж ээж нь ярьжээ. Гэхдээ шороон булш нь салхи, борооны нөлөөгөөр ихээхэн эвдэрдэг тул орон нутгийн тосгоны хүмүүс булшийг байнга засах шаардлагатай болдог юм. Орон нутгийн иргэний хэрэг эрхлэх газар тосгоны иргэдийн гомдлыг хүлээн авсны дараа 2000-аад оноос эхлэн арваад жилийн турш олон нийтээс санал хураасны дүнд хуучин оршуулгын газрын ойролцоо экологийн шинэ оршуулгын газар байгуулжээ. Тэрээр 2018 оны сүүлчээр нөхрийнхөө булшийг анхны булшнаас 100 метрийн зайд байрлах шинэ газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Азизын ээж CGTN-нд хэлэхдээ: Бид булшийг сайн дураараа нүүлгэсэн. Шинэ булшийг тоосгоор хийсэн, чанартай, салхи, бороонд эвдрэхгүй. Цэцэг, модоор хүрээлсэн учраас зуны улиралд үзэсгэлэнтэй харагддаг. Бид санаа амар, сэтгэл хангалуун байгаа. Нөхөр маань одоо амьд цэцгээр хүрээлэгдсэн нам гүм газарт нойрсож байна. Би нөхрөө санах үедээ хэзээ ч төөрөхгүй болсон гэжээ.

Эх сурвалж: mongol.cri.cn

http://mongol.cri.cn/news/hot/256/20200114/406757.html?fbclid=IwAR23kGl6HFsLWBD3_43Z35KchvWKCAKaAY88_z6ElO4PfD03sjpVcYWDYjs


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.