С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн казино тоглоогүй, сонирхоод орсон гэсэн


УИХ-ын дарга Г.Занданшатарын хамт Австрали Улсад томилолтоор ажилласан гишүүд казино хэсч яваад баригдсан бичлэгийг Zarig.mn сайт олон нийтэд дэлгэсэн. Үүнээс үүдэж УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "казино" хочтой болсон. 

Харин энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр сонгуулийн тойргийн тухай мэдээлэл хийх үеэр гишүүд казино тоглосон эсэхд  сэтгүүлчдийн асуултанд хариулав. 

Тэрээр “Д.Эрдэнэбат гишүүнтэй ярьсан. Тухайн хүн казинод тоглоогүй. Сонирхох байр сууринаас ороод гарсан гэсэн. Хэрэв тоглосон бол хариуцлага яригдах байх. Одоо тоглосон гэж хариуцлага ярих нь буруу байх” гэсэн юм.

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.