УИХ-ын даргад ЖДҮ-чин зөвлөх, “төмсчин хүү” хоёроо дэлгэрэнгүй танилцуулах шаардлага тулгарав


 

УИХ-ын даргад ЖДҮ-чин зөвлөх, “төмсчин хүү” хоёроо дэлгэрэнгүй танилцуулах шаардлага тулгарав

 

Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч” нэгдэл УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалагийн нэр холбогдсон ЖДҮХС-гийн зээлийн хэргийг хөнджээ. Нийтлэлд, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нь Хан-Уул дүүргийн иргэн М.Мөнхдөлийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд хэрэгжүүлж байгаа "Үрийн төмсний загвар аж ахуй байгуулах”, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын "Буман сор” хоршооны "Хөргүүртэй агуулах”, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын "Ардын цэнгэл” хоршооны "Сайн тэжээл” гэх гурван төслийг дэмжүүлсэн.

Энэ талаараа 2018 оны дөрөвдүгээр сард ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарт албан бичгээр хандаж байсан. Гэхдээ ЖДҮ-гийн асуудал 2018 оны сүүлчээр босож, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн нэр дурдагдахад тэрээр олон нийтийн сүлжээгээр…

"Төмсчин хүү, ЖДҮ бид гурав” нэртэй тайлбар бичсэн. Түүндээ "Миний нэр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төмсчин хүүтэй нэр холбогдсон бололтой. Үнэн нь энэ хүү миний нэр дээр өргөдөл өгч Төмсний үрийн агуулах барих, төмс тариалах төслөө ЖДҮХС-д өгөхөөр шийдсэнээ бичээд, албан бичгээр дэмжихийг хүссэн юм. Би дэмжсэн бичиг явуулсан. Төмсчин хүүгийн төсөл 200 сая төгрөгөөр дэмжигдсэн нь нүдээ олсон. Гэвч дэмжигдсэнийг нь сүүлд мэдсэн. Энэ тухай АТГ-аас надад мэдэгдэж, мэдүүлэг авсан… Хувийн ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхол хоёрын дунд асар том орон зай бий. Түүнийг олж харж чаддаггүй АТГ-д талархал илэрхийлье. Нэр хугарахаар яс хугар…” гэх мэтийг бичиж тайлбарласан тухай бичжээ.

Хөвсгөлийн "Төмсчин хүү” М.Мөнхдөл нь өөрийгөө УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн зөвлөх гэж өөрийгөө танилцуулсан талаар ч энд дурдсан байна. Гэвч бүгдийг ор тас үгүйсгэсэн УИХ-ын дэд даргад одоо нэрийг нь барьж сайд, салбар, санхүүг саасан ЖДҮ-чин зөвлөх, Хөвсгөлийн "төмсчин хүү” хоёроо илү дэлгэрэнгүй тайлбарлах шаардлага тулгарав.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.