Уг санхүүжилт нь COVID-19 (короновирус)-ийн тархалтын эсрэг болон үүнээс үүдэлтэй нөлөөллийг бууруулахад чиглэгдсэн үр дүнтэй арга хэмжээ авахад нь гишүүн улс орнууддаа туслалцаа дэмжлэг үзүүлэхэд зориулагдах юм.
Дэлхийн Банк нь энэхүү санхүүгийн яаралтай тусламжаар дамжуулан, халдварт өвчний голомтот тархалтаас хүн амыг сэргийлэх зорилгоор оношилгоо, тандалтыг сайжруулах зэргээр эрүүл мэндийн системийг бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх, мөн хувийн хэвшилтэй хамтран ажиллах замаар COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад нь хөгжиж буй улс орнуудад туслалцаа үзүүлэх юм.
COVID-19-тэй холбоотой зарцуулагдах эхний ээлжийн хямралын нөөцийн шугамаар олгогдох 12 хүртэлх тэрбум ам.доллар нь яаралтай тусламжийн хэлбэрээр олгогдох ба үүний 8 тэрбум ам.доллар нь шинэ санхүүжилт юм. Нийт санхүүжилтийн 2.7 тэрбум ам.доллар нь СБХОУБ, 1.3 тэрбум ам.доллар нь ОУХА, 2 тэрбум ам.доллар нь банкны батлагдсан санхүүжилтийн багцаас, үлдсэн 6 тэрбум ам.долларыг ОУСК, үүний 2 тэрбум ам.доллар нь батлагдсан худалдааны санхүүжилтийн багцаас тус тус бүрдэж байна. Санхүүжилтийн тодорхой хэсгийг бодлогын зөвлөгөө өгөх, олон улсын болон тухай тухайн улс, орны мэргэжилтний мэдлэг, туршлагыг дайчлах замаар үзүүлэх техникийн туслалцаанд зориулж зарцуулна.
"Бид тусламжаа COVID-19-ийн тархалттай тэмцэж байгаа хөгжиж буй улс орнуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шуурхай, уян хатан байдлаар үзүүлэхээр ажиллаж байна” хэмээн Дэлхийн Банкны Ерөнхиийлөгч ноён Дэвид Малпасс хэлэв. "Энэхүү тусламж нь Дэлхийн Банкны хямралын үед тусламж үзүүлэхэд ашигладаг санхүүжилт, бодлогын зөвлөмж болон техникийн туслалцаа зэргээс бүрдэнэ" гэжээ.
Уг санхүүжилтийн багцын хүрээнд, ОУХА-с бага орлоготой улс орнуудад буцалтгүй тусламж болон бага хүүтэй зээл олгох бол, СБХОУБ-ны зүгээс дунд орлоготой улс орнуудад зээл олгох ба ингэхдээ Дэлхийн Банкинд одоо ашиглагдаж буй зээл, тусламжийн бүхий л арга хэрэгслийг яаралтай журмаар бэлтгэх замаар ашиглах юм.
ЭНЭХҮҮ ТУСЛАМЖ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЧИГЛЭГДЭНЭ
Дэлхийн Банкны Группийн хувийн хэвшилтэй ажилладаг байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорац, харилцагчиддаа үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх, ажлын байрыг тогтвортой хадгалахад нь шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Дэлхийн Банкны тусламж нь эрүүл мэндийн үйлчилгээ, анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулан бэхжүүлэх, өвчний хяналт шинжилгээ хийх, тайлагнахад дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг сургах, олон нийтийн итгэлийг алдахгүй байхад чиглэгдсэн олон нийтийн оролцоог хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэх юм. Дэлхийн Банк нь мөн олон улсын түвшний мэдлэг, туршлагаас суралцах боломж олгох зорилгоор бодлогын зөвлөгөө өгч, техникийн зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ.
"Бид тусламжаа COVID-19-ийн тархалттай тэмцэж байгаа хөгжиж буй улс орнуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шуурхай, уян хатан байдлаар үзүүлэхээр ажиллаж байна” хэмээн Дэлхийн Банкны Ерөнхиийлөгч ноён Дэвид Малпасс хэлэв. "Энэхүү тусламж нь Дэлхийн Банкны хямралын үед тусламж үзүүлэхэд ашигладаг санхүүжилт, бодлогын зөвлөмж болон техникийн туслалцаа зэргээс бүрдэнэ" гэжээ.
ОУСК нь, худалдааны санхүүжилт болон эргэлтийн хөрөнгийн зээлийн шугамыг өргөжүүлэх чиглэлээр арилжааны банкуудтай хамтран ажиллана. Түүнчлэн, ОУСК нь эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эм зүйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг стратегийн салбар, нийлүүлэлтийн гинжин хэлхээг хадгалах, эрсдэлийг бууруулах чиглэлээр өөрийн харилцагч байгууллагуудад шууд дэжмлэг үзүүлж ажиллана. Эдгээр шийдэл нь COVID-19-ийн дэлхийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн доод түвшинд хүргэх зорилго агуулсан бөгөөд өмнө гарч байсан төстэй үйл явдлаас авсан сургамжид суурилсан болно.
COVID-19-ээс үүдэлтэй эрсдэл, эмзэг байдал улс орон бүрт харилцан адилгүй байгаагаас хамааран шаардагдах тусламж дэмжлэгийн хэмжээ өөр өөр байхаар байна. Дэлхийн Банк нь орлого хамгийн багатай болон чадавх султайн улмаас эрсдэл өндөртэй улс орнуудадад үзүүлэх тусламж, дэмжлэгийг нэн тэргүүнд авч үзнэ. COVID-19-ийн тархалт, түүний нөлөөлөл цаашид хэрхэн хувьсан өөрчлөгдөхөөс хамаарч, Дэлхийн Банкны зүгээс ашиглах арга зам, нөөц бололцооны асуудлыг дахин эргэн авч үзэх болно гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.
http://www.npost.mn/a/165951
Сэтгэгдэл