УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордноо хөлчүүрхэж байгаа бичлэг олон нийтэд дэлгэгдэж шуугиан тариад байгаа. Тэгвэл монголоын парламентийн гишүүний энэхүү үйлдэл гадаад улсуудын анхаарлыг ч татаж эхэлсэн бололтой. Түүний согтуурхаж, элдвийг ярьж байгаа бичлэгийгhttp://m.newswave.kr/ мэдээллийн сайтад мэдээлжээ.
Энэхүү мэдээнд "Монгол Улсад УИХ-ын сонгууль энэ зургаадугаар сарын 29-нд болно. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн талаар элдэв мэдээ, мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарч дуулиан шуугиан гараад байна. Өнөөдөр гэхэд л парламентын эмэгтэй гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордондоо архи ууж, тамхи татдагийг нь нотлох нэгэн бичлэгийг цацаж, шуугиан тариад байна. Гишүүд нь ийнхүү дахин сонгогдохын төлөө янз бүрийн арга хэрэглэж, нэг нэгэн дээрээ гишгэлж байгааг нь одоо хараад л суух үлджээ" гэжээ.
Эх сурвалж: Zaluu.com Д.СҮРЭН
Сэтгэгдэл