Энэтхэгт үйлдвэрээс хий алдагдсаны улмаас олон хүн амиа алджээ


Энэтхэгт үйлдвэрээс хий алдагдсаны улмаас олон хүн амиа алджээ

 

ШИНЭ ДЕЛИ./NDTV/.Энэтхэгийн өмнөд нутгийн Андхра-Прадеш мужийн Вишакхапатнам хот дахь үндэстэн дамнасан компанийн химийн үйлдвэрт хий алдагдсаны улмаас 11 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн гэмтжээ.


Энэтхэг даяар тогтоосон хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан "LG Polymers” үйлдвэрт хий алдагдсаны улмаас гэмтсэн 200 гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Уг үйлдвэр үйл ажиллагаагаа дөнгөж сэргээгээд байжээ.


Цагдаагийн газрын ажилтны мэдээлснээр, хөл хорионы улмаас гуравдугаар сарын сүүлээс хойш хянаж шалгаагүй том баллонуудаас хий алдагджээ. Уг ослын улмаас үйлдвэрийн ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.

 


"Вишакхапатнам хотын бүх оршин суугчийн сайн сайхны төлөө залбирах болно” гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди "Twitter” хуудсандаа нийтэлжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.