Монгол улсад нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх, төр, Засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын болон хотын ойролцоох хот суурингуудын ус хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах тогтворжуулах, байгууллагын эрхэм зорилтыг хэрэгжүүлэх, өнөөгийн хөгжлийн шаардлагад нийцсэн үйл ажиллагааг явуулах ажлыг удирдан зохион байгуулж амжилттай ажилласан хөдөлмөр, амжилтыг үнэлэн Ус сувгийн удирдах газрын үе үеийн удирдлагууд, О.Эрдэнэбаатар, Б.Пүрэвжав, С.Үнэн нарыг Нийслэлийн "ХАНГАРЬД" одонгоор шагналаа. Шагналыг УСУГ-ын дарга Ц.Төрхүү гардуулж өглөө.
Сэтгэгдэл