Жигшүүрт хэрэг яаж шийдэгдэв?


Дорнод аймгийн нэгэн компанийн захирал болох эхнэр, нөхөр хоёр, хүүхдүүдийн хамтаар Хэрлэн суманд оршин суух залуу хосууд болох Э.Д, Н.Б нарыг 2019 оны долдугаар сарын 12-ны баяр наадмын өдрөөр Чойбалсан хотын баруун хойно орших орос цэргийн оршуулгын газарт хүчээр аваачин дарамталж, улмаар зодож хүчирхийлсэн жигшүүрт хэрэг явдал гараад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн боловч дээрх хэрэг хэрхэн шийдэгдсэнд олон нийтийн зүгээс эргэлзээтэй байгаагаа илэрхийлэх болжээ.

Бусдыг тохуурхан доромжилж жигшүүрт аргаар үйлдэгдсэн дээрх хэргийн шийдвэрлэлтийн талаар Улсын ерөнхий прокурор, цагдаа, АТГ-ын удирдлагууд анхааралдаа авах цаг нэгэнт болсон хэмээн ард иргэд хэлэлцэх болов.

Түүнчлэн "Хүчирхийлэл үйлдсэн нэг ч хүн шударга ёс, хуулийн хариуцлагын гадна үлдэж, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон эгэл жирийн хүмүүс нь хөрөнгө мөнгөтэй, хэл амтай, хонины арьс нөмөрсөн хүн чононууд лугаа хүмүүсийн хүчирхийллийн бай болох ёсгүй. Хуулийн байгууллага хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд ямаршуухан ажиллаж буйг нэхэл хатуу сануулан хуулийн тэгш үйлчлэл, шударга ёсыг шаардах болно. Хэвлэл мэдээллийнхэн ч шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалья.
Хүчтэний дэргэд хүчгүй нь, хөрөнгөтний дэргэд хөрөнгө мөнгөгүй нь буруутай байсаар байх уу..." хэмээн байр сууриа илэрхийлж байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.