Дугаар хязгаарлалтын шинэ хэрэгжилтийг зөрчвөл 20 нэгжээр торгоно


Дугаар хязгаарлалтын шинэ хэрэгжилтийг зөрчвөл 20 нэгжээр торгоно

 

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал 

"Шинээр батлагдсан хуулийн хэрэгжилтийн хүрээнд дугаарын хязгаарлалтыг шинэчлэн тогтоож байна.

Шинэ гаргасан захирамжаар өмнө нь үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ. Мөн бүсчлэл нь хэвээр байгаа. Гэхдээ хязгаарлалт тогтоосон захын хэсгүүд дээр томоохон автомашины зогсоол байгуулах газрын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ” гэв.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2012 оноос хойш хязгаарлалттайгаар явж байсан.

2020 оны нэгдүгээр сарын 10-нд тодорхой хуулиудад өөрчлөлт орсон. Энэ хүрээнд дугаарын хязгаарлалттай холбоотой захирамжийг засаг дарга нь гаргахаар болсон.

Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

  • Даваа гарагт 1, 6
  • Мягмар 2, 7
  • Лхагва 3, 8  
  • Пүрэв 4, 9
  • Баасан 5, 0 дугаар хөдөлгөөнд оролцохгүй.

Дугаарын хязгаарлалт нь 32-ын тойрог, 120-ын уулзар, 3,4 дүгээр хорооллын эцэс, Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулзвар, Офицеруудын ордны тойрог зэргээс хотын төв рүү орох хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ” гэсэн юм.

Мөн тэрбээр "Дугаарын хязгаарлалттай өдөр зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулиар иргэнд 20 нэгжээр торгох, хуулийн этгээдийг 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулахаар тусгасан. Тиймээс тушаал шийдвэрээ биелүүлэхийг анхааруулж байна” гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.