Сонсогч, үзэгчдийг мэдээ, мэдээлэл, радио, телевизийн төрөл бүрийн нэвтрүүлгээр сонор, мэлмийг нь мялааж, радио, телевизийн алтан түүхийг бичилцэж ирсэн үе үеийн ахмад сэтгүүлч, инженер техникийн ажилтан, албан хаагчиддаа Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе!
Ажил, амьдралын арвин их мэдлэг, туршлагаа залуу үедээ өвлүүлж ирсэн та нартаа гэрэлт цамхагийнхаа дэргэдээс ёслон мэндчилж, эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дэвшүүүье!
МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Л.НИНЖЖАМЦ
Сэтгэгдэл