UBS телевизээс зохион байгуулж байсан Universe best songs наадмын хөтлөгч, загварлаг, заримдаа хэтэрхий галзуу мэт хувцасладаг хөтлөгч Н.Хулан өдгөө модель болсон гэхэд буруутахгүй нь ээ. Тэрбээр СУИС-ийн харьяа Радио, телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн.
Харин өдгөө Year to remember номын зохиолч, Gumuda concept store-ийн үүсгэн байгуулагч, youtuber, амьдралын хэв маяг судлаач болсон тэрбээр номоо сонирхолтой байлгах үүднээс арт оруулахыг хичээдэг аж.
Хөтлөгчөөс бизнес эрхлэгч рүү шилжсэн Н.Хулан санхүүгийн мэдлэг мэдээлэлтэй, тайлангаа гаргаж чаддаг байх гэхээс илүү хүн хүнээ хайрладгийн адил бизнесээ мөн хайрлаж чаддаг байх хэрэгтэй гэж бодож явдаг болжээ. Ямар нэгэн алдах зүйлтэй болонгуут үйлдлүүдээ бодож, цэгнэж эхэлсэн гэнэ шүү.
Түүнийг телевзийн хөтлөгч байхад нь зохицолгүй хувцасладаг хэмээн ихээхэн шүүмжлэдэг байж. Харин хөтлөгчийн хувцаслалтыг найруулагч заадаг байсан гэдгийг сүүлд олонд дэлгэсэн удаатай. Багадаа бүрэг ичимхий, хүнээс юм асууж, хэлж чаддаггүй, аймхай хүүхдийн нэг байж. Хичээлдээ бас тийм ч сайн биш, нийгмийн харилцаанд муу хүүхэд байсан гэдгээ нуулгүй хэвлэлд өгсөн ярицлагадаа хуучилжээ.
Тэгвэл энэ зангаа гээж өөрчлөгдөхөд нь хэлэх гэснээ хэлчихдэг зоримог найзууд минь надад нөлөөлсөн гэнэ. Одоо шаардлагагүй үед ганцаараа бясалгаж, хүнтэй уулздаггүй юм байна. Харин шаардлагатай үед өөрийгөө илэрхийлэх чадвартай болсон аж.
http://dorgio.mn/g/122661
Сэтгэгдэл