“Samsung” группийн тэргүүн 78 насандаа таалал төгсчээ


 

БНСУ-ын хамгийн том компани "Samsung” группийн тэргүүн Ли Кун Хи Сөүл хотын эмнэлэгт 78 насандаа таалал төгсчээ. Түүний эцэг Ли Бюн Чул гоймонгийн худалдааны бизнес эрхэлдэг байсныг Ли Кун Хи дэлхийн хэмжээний цахилгаан бараа, даатгал, хөлөг онгоц үйлдвэрлэл, барилгын бизнес болгон өргөжүүлсэн юм. 

Өдгөө "Samsung” групп нь Өмнөд Солонгосын ДНБ-ий 17 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй болжээ. Ли Кун Хигийн удирдлага дор "Samsung Electronics” нь орлогынхоо хэмжээгээр дэлхийн хамгийн том технологийн компани болж, чип, зурагт, дэлгэцийн үйлдвэрлэлээр Японы "Sony”, "Sharp”, "Panasonic”-ийг ардаа орхиж, "Nokia”-гийн манлайллыг төгсгөж, ухаалаг гар утасны бизнест "Apple”-ийг гүйцсэн.  Энэ том группийг амжилттай удирдаж ирсэн тэрээр зургаан жилийн өмнөөс зүрхний шигдээс өвчнөөр өвджээ. 

Харин одоо түүний ууган хүү, 2012 онд "Samsung” группийн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон Ли Жэ Ён эцгийнхээ албан тушаалыг өвлөн авах боллоо.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.