Ковид-19: Европын байдал


Ний нуугүй хэлэхэд байдал сайнгүй байна! Франц, Герман сарын локдаунд орлоо! Бельги нэмэгдлээ, ер нь хамгийн хэцүү байгаа нь Бельги.
ЛОКДАУН гэдэг нь үндсэндээ хүндрүүлсэн карантин шүү дээ, дотроо хөнгөн, хүнд, хатуу, хэсэгчилсэн гэж ялгаатай, ерөнхий утгаараа иргэдийг гэрээс нь гаргахгүй хорино гэсэн үг.
Германы эрдэмтэд, 2-р давалгааны хүчийг саармагжуулах цорын ганц арга бол "контактгүй байлгах” гэж үзэж байна!
Гэрээс гарах зай нөхцлийг хатуу тогтооно, зөрчвөл хатуу шийтгэлтэй! Жнь, Германд контакт гэхэд л гагцхүү 2 гэр бүлийн 10 хүртэл хүн гэж тогтоосон, 3 гэр бүл цуглах хориотой! Гэрээс нэг хүн гарч хүнсээ авна! Бүх үйлдвэр, ресторан, баар, үйлчилгээ, казино, янханы газар, кино, фитнесс болон спорт клубууд 11 сарын 2-оос хаагдана.
Үсчин сургууль цэцэрлэг нээлттэй үлдэнэ, дэлгүүрт 10кв.м-т 1 хүн байхаар тогтоосон, гэхдээ 2 долоо хоногийн дараа дахин шинэ журам тогтооно гэж А.Меркель мэдэгдэж байгаа
Франц чанга локдаун дээрээ комендант цаг (21..-06.00) он дуустал зарлачихсан !
Итали локдауныг эсэргүүцэн гудамжинд гарч жагслаа, цагдаа нартай тулж Римд үймээн дэгдээв.
Европын Холбоо мөнгө сайн буулгаж байна. Нийтдээ 100тэрбум евро буулгахаас 17 оронд 88 тэрбумыг олгоод байна. Итали, Испан, Польшид гэхэд л 17 тэрбум евро олгожээ.
Орос
Орос орон бас л хэцүү байна, халдвар авагчдын тоо сүүлийн үед огцом өсч 85 мужид нийт дүнгээрээ 1 сая 600 мянгад хүрчээ.
Эрхүү дайраад манай руу чиглэж явсан урсгал авралаар хойшоо даялж еврейн автономит хязгаар луу довтлов.
Амар мөрний сав газрыг бүхэлд нь нөмөрсөөн, Магадан, Владивосток, Сахалин Хабаровск хүнд байдалд орлоо, хамгийн хэцүү нь эмч эмнэлэгийн ор, түргэний тэрэг хүрэлцэхгүй байна.
Такси түргэнд явж байна!
Бухимдсан иргэд өвчтөн ачин яаманд аваачиж өгсөн тохиолдол гарсан байна
Буряд Алтайн хязгаарт халдвар авалт 2 дахин нэмэгджээ!
Дотор хүйт оргиулсан мэдээ
"Европын 6 орны эрдэмтэд” гэсэн формат байдын, тэндээс "КоВирын халдвар Альцхаймер, Паркинсон, Шизофреня зэрэг Төв мэдрэлийн систем, тархи нугасны эмчилгээгүй өвчнийг үүсгэж байна” гэсэн дүгнэлт гарч европчуудыг цочроов.
Нийтлэг биш ч ийм тохиолдол хэд хэд гарчээ, ДЭМБ одоохондоо дүгнэлт гаргаагүй байна, гарангуут мэдээлнэ.
Др Эд. Ханг, Роберт Санд нарын илтгэлээс энд товчлон орууллаа!
"Өвчтөн эдгэж гарсны дараа Альцхаймерын шинж тэмдэгтэй эргэж ирэв. ТК хийтэл турк эмээл дээр хоосон орон зай үүссэн байв, тархи хатангиршсан нь ойлгомжтой боллоо, халдварын дараахи депресснээс болж тархи нугасанд тодорхойгүй хатаах шингэн ялгарсан нь ойлгомжтой болов, хулгана дээр туршилт хийж байна”
"Өвчтөн унтаж чадахгүй байна унтахаар л үе мөчий нь жиргэж тавиур дээр өрж байна, лантуугаар эмзэг газар руу нь нүдэж байна, хурц мэсэар булчин шөрмөсий нь огтлож байна гэж зүүдлэнэ суугаагаар хононо!
Эхнар нь амт мэдрэх мэдрэхүй нь өөрчлөгдсөн Махнаас илжирсэн өндөг амтагдан бөөлжиж байна, махнаас гарсан, тэрнээс үүдэн гүн депресст орлоо”
Мөн, Паркинсон шизофренитэй холбоотой мэдээнүүдийг цомхтгон ДЭМБ-д илгээжээ.
КоВир халдвар нь мэдрэлийн системд хүнд, хөнгөн ул мөр үлдээж байна гэсэн эрдэмтэдийн нэгдсэн дүгнэлт гарлаа!
2-р давалгааны вирус тээгчдийн далд үе 4 долоо хоног юм байна! Симптомгүй байгаа нь аюул!
Энэ бүхнээс сэрэмж аван бусад орны нэг адил тахлын шуурхай асуудлыг ЕС өөр дээрээ авч биечлэн хариуцах ёстой юм байна. МУ-ыг бүсэлчихлээ шүү дээ!
7 хоногийн тогтсон өдөр цагт Брифинг хийж байх ёстой юм байна. Иргэд мэдээллийн өлсгөлөнд суух нь нэн аюултай шүү!
Тахлаас аврагдах ЦОРЫН ГАНЦ арга үлджээ, энэ бол хувь хүн ӨӨРСДӨӨ ХИЧЭЭХ!!!
Социологич, памфлет нийтлэлч И.Цэрэнхүү


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.