Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн Хоолой гэх газарт
орших Хар-Ус нуурын мөс цөмөрч, мөсөн дээгүүр явсан автомашин живжээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 15-ны 22:05 цагт автомашин нуурын усанд живсэн
тухай дуудлагыг Онцгой байдлын албанд тус машины жолооч өгсөн байна.
Дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нэгдүгээр сарын 16-нд Дөргөн суманд очиход тус сумын харьяат иргэн С-ийн "Бонго Жи-3” загварын автомашин нуурын усанд живсэн байжээ. Онцгой байдлын алба хаагчид болон сумын иргэдийн тусламжтайгаар иргэн С-ийн автомашиныг тухайн өдрийн 20:00 цагт уснаас татан гаргажээ.
Эх сурвалж: Эргэлт.мн
Сэтгэгдэл