Коронавирусийн халдвар батлагдсан тул Баянмонгол хорооллын 416 дугаар байрны III орцонд хөл хорио тогтоолоо


Коронавирусийн халдвар батлагдсан тул Баянмонгол хорооллын 416 дугаар байрны III орцонд хөл хорио тогтоолоо 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 416 дугаар байрны гуравдугаар орцонд амьдардаг иргэнээс PCR шинжилгээгээр эерэг тохиолдол бүртгэгдсэн тул түр хугацаагаар хөл хорио тогтоож, хамгаалалтад авлаа.

 

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс шинжилгээний баг яаралтай гаргаж тухайн орцны оршин суугчдаас PCR шинжилгээ авахаар ажиллаж байна.

Тиймээс тухайн орцны оршин суугч иргэд та бүхэн тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг дагаж хариуцлагатай байгаарай.

 

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.