БЯЦХАН ЗҮРХНҮҮДЭД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭГЧ Б.БОЛДСАЙХАН ЭМЧ ХОДООДНЫ ХОРТ ХАВДРАА ЭМЧЛҮҮЛХЭЭР ГАДААД УЛСЫГ ЗОРИЛОО


БЯЦХАН ЗҮРХНҮҮДЭД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭГЧ Б.БОЛДСАЙХАН ЭМЧ ХОДООДНЫ ХОРТ ХАВДРАА ЭМЧЛҮҮЛХЭЭР ГАДААД УЛСЫГ ЗОРИЛОО  
Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэгч Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдраар өвчилсөн. Тэрээр хавдраа эмчлүүлэхээр өнөөдөр /2021.01.22/ МИАТ-ийн ачааны каргогоор гадаад руу явлаа. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Үүрээр эхэлсэн сүүлийн хагалгаа: Ховдолын цоорхой нөхөх сайн боллоо .. одоо онгоцны буудлын зүг ..
Уучлаарай .. нэгдүгээр сарын 13-ны шөнө ходоодноос 3 л орчим цус алдаж ухаангүй "Сонгдо" эмнэлэгтээ хүргэгдэж ирж дурангаар цус тогтоолгосон .. явах дөхсөн ... Ходоодны хорт хавдар гэж онош гарсан .. I-19нд эмнэлэгээсээ гарлаа .. гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдрөө хүртэл хойшлуулшгүй хүндэрсэн хүүхдүүдийн хагалгаа орсон ...
Өнөөдөр эмчилгээнд яваад 1 сар хагас орчим болоод ирэх байх ... "Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй ээ: намайг байсан ч байхгүй ч үргэлжлүүлээд явах 20-д хүнтэй чадвартай сайн баг: Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, ХашЧулуун эмч нараар ахлуулаад үлдэж, ажлаа хийнэ.
Уучлаарай: 1. МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ ... битгий бүүр их муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай, хэн нэгнийг хойш урагш болгоогүй ээ ...
Уучлаарай: 2. зун намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй дараа 7 хоногт гэж өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчин хожуу мэдэж хүндэрсэнд ... Үүний улмаас "Зүрх мартахгүй” төсөлөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жоохон хүүхдүүдийн өмнө уучлал гуйя аа.
2 сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавъя" хэмээн бичжээ. Тэрээр, зуны амралтаараа аялах үеэрээ орон нутгийн хүүхдүүдэд эмнэлгийн үйлчилгээ туслалцааг үнэ төлбөргүй үзүүлдэг гэдгээрээ бусад эмч нараас ялгаатай.
Олон мянган аав ээжийн үрсийг эрүүл саруул болгож, амьдрах итгэл бэлэглэсэн нэгэн билээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.