Улаанбаатараас Архангайд очсон иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ


Улаанбаатараас Архангайд очсон иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

 

Улаанбаатар хотоос Архангай аймгийн Эрдэнэмандал суманд очсон хоёр иргэний COVID-19-ийн түргэвчилсэн оношлуурын хариу өчигдөр сул эерэг гарсан. Ингэснээр сумаас орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хааж, тухайн иргэдийг PCR шинжилгээнд хамруулаад байсан юм. 

Харин тус иргэдийн PCR шинжилгээ сөрөг гарсан талаар Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Тодруулбал, "Нэг иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан. Нөгөө иргэний шинжилгээний хариу гараагүй байгаа тул сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаасан хэвээр байна" гэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.