PCR шинжилгээ авах баг өнөөдөр танайд ирэх үү?


 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар дөнгөж сая ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэр Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр шинжилгээнд хамруулах дүүргийн хороодыг танилцуулсан юм. Өнөөдөр 6 дүүргийн иргэдээс суурин болон хөдөлгөөнт хэлбэрээр PCR шинжилгээ авах юм байна. Тодруулбал: 

 

БГД: 7, 8, 9, 10, 11, 13, 14, 17, 19, 20, 22 

БЗД: 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20

ЧД: 17

СБД: 1, 2, 3, 4, 5, 7, 8, 11, 12, 13

СХД: 5, 6, 10, 11, 12, 13, 14, 16, 18, 19, 28, 30 

ХУД: 2, 3, 6, 7, 11, 12, 13, 14 дугаар хорооны өрх бүрийн нэг гишүүнээс 10:00-15:00 цагт шинжилгээ авна гэж мэдээллээ. 

Өмнөх хоёр өдөрт 80 гаруй мянган өрх шинжилгээнд хамрагдсанаас 65 мянга гаруй иргэний хариу гарчээ. Бусад хариу нь лабораторийн шатанд явж байгаа бөгөөд үдээс хойш гэхэд гарах юм байна. 

Иргэд шинжилгээнд хамрагдахдаа цаг авах шаардлагагүй. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.