"КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНЫГ ХИЙХЭД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАЙРЫГ АШИГЛАНА"


"КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНЫГ ХИЙХЭД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАЙРЫГ АШИГЛАНА" 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох бусад албаныханд COVID-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын тухай танилцууллаа.

Хадгалалт

Монгол Улсад гурван түвшинд вакциныг хадгалах тоног төхөөрөмж бий. Үндсэн хоёр төрөл буюу +2-оос +8 болон -20 хэмд хадгалах тоног төхөөрөмжүүдийн багтаамж, нөөц бэлэн бий. Шинээр бүтээгдэж буй -70 хэмд хадгалагдах вакцинд зориулж, оны эхэн буюу нэгдүгээр сард 26 ширхэг -70 хэмийн хөлдөөгчийг Эрүүл мэндийн яам яаралтай авч өгсөн. Үндсэндээ, дэлхий дахинд бүтээгдэж буй гурван төрлийн вакциныг хадгалах бүрэн боломж бүрдсэн" гэлээ.

Улсын хэмжээнд дархлаажуулалтын 548 нэгж бий

Түүнчлэн дархлаажуулалт хийх ажлын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Манай улсад дархлаажуулалтын 548 нэгж бий. Анхан шат буюу сум, өрхийн эмнэлгүүдэд дархлаажуулалтын нэгжүүд ажиллаж, аймаг, дүүрэг, улсын хэмжээнд вакциныг хадгалах, түгээх ажил зохион байгуулагддаг. Коронавируст халдварын үед салбар хоорондын оролцоотойгоор вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах тул бусад салбар чиг үүргийнхээ дагуу ажиллана. Тээвэрлэлтийн үе болон дархлаажуулалтын нэгж цагдаагийн байгууллагын хамгаалалтад ажиллана.

Дархлаажуулалтыг зай талбай ихтэй, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай газарт хийх шаардлагатай тул өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрт хамгийн ойр байрлах сургууль, цэцэрлэгийн байрны судалгааг гаргаж, түүндээ зохион байгуулахаар төлөвлөсөн.

Зорилтот бүлгийн хүн амаас шалтгаалан тухайн нэгжид хэдэн хүн ажиллах тоог тогтоосон. Нэг нэгжид хамгийн багадаа 4-6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм.

Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажиллагаанд нийт 11,605 хүн оролцох бөгөөд үе шаттайгаар сургалтад хамруулж, бэлдсэн" хэмээв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.