Цар тахлын нөхцөл байдал дэлхийн олон улс оронд хүйсийн тэгш бус байдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа талаар Дэлхийн банкны "Эмэгтэйчүүд, бизнес ба хууль" тайланд тусгасан байна.
Ялангуяа дэлхий даяар боловсрол болон ажил эрхлэлтийн тал дээр эмэгтэйчүүдэд тулгардаг сорилтууд улам нэмэгджээ. Хүйсийн тэгш байдлын үзүүлэлтээр 90-ээс дээш оноотой буюу өндөр үзүүлэлттэй 39 орны 28 нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн, өндөр орлоготой орнууд байна.
Монгол Улсын хувьд дээрх индексэд 100-аас 82.5 оноотой буюу дунджаас дээгүүр үнэлгээтэй байгаа аж. Доогуур үнэлгээ авсан үзүүлэлтүүд нь адил хэмжээний цалин хөлс олгох 75, эцэг эхийн үүрэг хариуцлага 60 зэрэг үнэлгээ авчээ.
Bloombergtv
Сэтгэгдэл