Хотоо мартсан гэсэр, хоймор зүүдэлсэн гэлэн


 

Хотоо мартсан гэсэр, хоймор зүүдэлсэн гэлэн

 

Богино зайд асар хурдтай өндөр авсан хүн бол УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан. Их хөрөнгө мөнгө ч тэгээд юуг ч хурдлуулж чаддаг хойно доо. Тэгээд ч "Баян хүн гурван төрд нүүртэй” гэдэг яах аргагүй үнэн. Аль ч дарга сайдын үед адармаатай улс төрд байнга өгсөж явсаар УИХ-ын гишүүн, улмаар Шадар сайд болчихсон. Гэхдээ "Баян хүнийг балаг тойрдоггүй” гэдгийг санахад илүүдэх юун.  Энэ нь хэдийгээр нэг ядуу нөхрийн атаархсандаа гаргасан үг байж мэдэх ч С.Амарсайханы бизнест бөмбөг тэслэх аюул олон бий. Ямартай ч тэр нийслэлийнхээ хэвлийг тэтгэн өнгөрдөг ганц судас нь болсон Туул голд хайр найргүй ханддаг хүн. Шударга ёс хууль дүрмээр дийлэхгүй ч байгаль ижийн хилэн гэж зүйл байгааг мартах болохгүй.

Уг нь тэр     Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллахдаа чамгүй сайн ажилласан гэх пиар хаа сайгүй өрнөдөг. Хэргээр ч цацуулдаг л биз. За тэгээд хурлын дарга болох гэж хөглөснийг энд дурдаад яахав.

С.Амарсайхан НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа "100 айл” болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын материалын зах, дэлгүүрүүдийг нүүлгэн шилжүүлэх НИТХ-ын тогтоол үйлдээд Засаг даргаа шахаж ажиллана гэдгээ эрсхэн мэдэгдэж байснаа биелүүлж эхэлж байсан нь үнэн. Бодит зүйл гэвэл Төмөр замын буудлын дэргэд байсан автомашины захыг асар их хэл аман дундуур "22-ын товчоо”-руу нүүлгэн шилжүүлсэн. Энэ мэтчилэн хэд хэдэн ажил санаачилж явтал Хотын даргаар дэвшүүлэн ажиллуулж, улмаар УИХ-ын гишүүн болчихсон. Одоо тэр энэ бүгдээ мартсан. Ерөөсөө дээрх шийдвэрүүд нь дээш нь гишгэх шат байснаас бодит ажил болохгүй нь ойлгомжтой байв. Сайд дарга болох илүү их тачаалд тэмүүлсээр Шадар сайд болчихлоо. Ёстой л хотоо мартсан гэсэр, хоймор зүүдэлсэн гэлэн гэдэг боллоо. Уг нь тэр хотын хөгжил гэх зүйлийг л хуулбарлан ярьдаг байснаас хөгжүүлж өөдлүүлсэн түүх ч үлдээгүй л дээ. Мартах шахаж. Бас нэг "том” ажил бий. Сүхбаатарын талбай тойруулан өндөр үнэтэй чулуунууд тавьсан. Сүүлдээ энэ чулуу хэнд ч хэрэггүй хог болж, хатуу хөл хорионы үед зам хаахад ашиглав. Бас л хэрэг болж байна. Олон сая төгрөгийн өртгөөр авсан чулууг хаялтай биш, зам хаахад ч гэсэн ашиглалаа.

Мөнхүү Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийг устган цэвэрлэж, усан оргилуур хийсэн нь тийм ч алдаа болоогүй байх. Тэр өөрөө өндөр настай мод, сөөг бүү хэл Туул голын хөвөөний бургас хядчихдаг хүн шүү дээ. Гайхах хэрэггүй. Тухайн үед С.Амарсайхан хотын Засаг даргаар томилогдсон даруйдаа албан тушаалаа хотын хүн амын тусын тулд биш, хувийн зорилгодоо ашиглахаар улайрч, баяжих хөлжих арга хэрэгсэл болгож байсан гэх мэдээлэл ч байдаг. Бараг Хотын дарга болсны зорилго ч гэж зарим эх сурвалж мэдээлж байв. Ингэхийн шалтгаан ч байв. Тодотговол "Зүүнбаян Рефайнери” компани Туул голын бургасыг хэдэн арван га-гаар нь устган сүйтгэж, өндөр үнэтэй барилгууд барихаар завдаж байгаад иргэдийн эсэргүүцэл бусад зүйлтэй тулж байсан удаатай. Тухайн үед БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Н.Цэрэнбат "Энэ компанийн тусгай зөвшөөрөл аль эрт цуцлагдсан байсан. Гэтэл ажлаа үргэлжлүүлж байна. Манай хуулиар үүнд шүүх тайлбар хийх учиртай. Шүүх дээр маргаантай байгаа. Өмнөх сайд Д.Оюунхоролын үед тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Миний үед дахиж олгоогүй" гэсэн юм. Үүнээс харахад төрийн шийдвэр, хэдэн ч сайдын нүүр үзсэн өөрийнхөөрөө хэрэгжиж байдгийг харуулсан явдал болж байв. Аргагүй л гурван төрд нүүртэй хүн аж.

Одоо тэрээр өндөрлөгт хүрсэн, хэзээ унах, хаашаа явахыг нь таах аргагүй. Их хөрөнгө л түшихгүй бол түүнд яг унаган гэх фракц улс төрд үгүй. Тойрон хүрээлэгчид нь ч нэг тиймхэн сулхан. Ийм нөхцөлд яах аргагүй, их хөрөнгөөр дэнчин тавьж л амьдрах улс төрийн зураг зурна гэсэн үг. У.Хүрэлсүхийн Засгийн газар унахад С.Амарсайхан хамгийн их булан тохойд уулзалт хийсэн хүн гэдэг.

Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнийн танхимд багтаж чадсан. Цар тахлын дэгдэлттэй энэ цагт Шадар сайд гэх онцгой албанд очсон тэрээр өнөөдөртөө будилж л байна. Өглөө гаргасан шийдвэр нь үдэш өөрчлөгдөж, маргааш нь бас өөр болж байх жишээтэй. Төрийн албаны дадлага туршлага байхгүйг л харуулж байгаа болов уу. Нийслэлийн Засаг даргаар богино хугацаанд ажилласан хүнд юуных нь төрийн албаны дадлага туршлага ч байх билээ. Ерөөсөө хөрөнгө түшиж, дээш гарсан хүмүүст өөрийн гэсэн толгой байдаггүйг харуулж байгаа хэрэг. Гэхдээ тойрон хүрээлэгчид нь ажил хийсэн болж харагдах гэж ярьж байсан зүйлийг нь шийдвэр мэтээр олонд түгээдэг ч байж болох юм.

Тэгэхээр С.Амарсайхан өөрөө ийм будилуу бол цааш газар авахгүй гэсэн үг. Хашиж байгаа албаа эртхэн өгсөн нь дээр. Хэрэв тойрон хүрээлэгчдийнх нь буруу бол баг хамт олноо шинэчлэх цаг нь болсныг илтгэж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн тойрон хүрээлэгч, Гүйцэтгэх засаглал, Шадар сайдын тойрон хүрээлэгч хоёрын дунд тэнгэр газар шиг ялгаа байгааг ойлгох хэрэгтэй. Бүтэн улсын бүрэн Засгийн газрын гол сайд нь өглөө гаргасан шийдвэрээсээ үдэш буцаад байх юм бол энэ улс орны ажил өөдөө явахгүй байх. Энэ төр, ард түмэнд мөнгөөр шийдэж болдоггүй үнэт зүйл гэж би

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.