Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,328 хүнэээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 26,692 боллоо.
Мөн хугацаанд 426 хүн эдгэрсэн бол таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилж эдгэрсэн хүний тоо 13,772 болсон бол уг өвчний хүндрэлээр 61 хүн нас бараад байна.
Сэтгэгдэл