У.Хүрэлсүх: Ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэж, эхлүүлсэн ажлаа дуусгах болно


У.Хүрэлсүх: Ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэж, эхлүүлсэн ажлаа дуусгах болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос нэгтгэх ажил үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.

Тэрбээр " Одоогийн байдлаар 65 хувийн саналтайгаар сонгуульд тэргүүлж байна. Намайг дэмжиж, хариуцлага үүрүүлж байгаа иргэддээ баярлалаа. Эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх итгэл гэж бодож байна. Ард иргэдийнхээ итгэлийг чөмгөө дундартал зүтгэж, хариулах болно. Хамт нэр дэвшсэн С.Эрдэнэ, Д.Энхбат нарт баярласнаа илэрхийлж, гэр бүлд сайн сайхныг хүсэе. Цаашдын улс төрийн замналд нь амжилт хүсье. Энэ удаагын сонгууль зардал багатай, зөв шударга сонгууль боллоо. Ард түмэндээ баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе” гэв.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.