Туул голын эрэг, амралт зугаалгын газраар хийгдэж буй хяналт шалгалтын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү болон холбогдох мэргэжилтэн өнөөдөр мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Худалдааны төвүүд үйлчлүүлэгчийн хоёр дахь тунг хийлгэсэн эсэхийг шалгаж оруулах зэрэг журмыг зөрчсөн асуудалд холбогдох шалгалт хийж байгаа. Бас амралтын газар, баар цэнгээний газруудыг ажиллахыг хориглочихсон байгаа. Гэтэл дүрэм зөрчөөд ажиллаж байгаа зөрчлүүд илэрч байна. НЦУГ-аас өнөөдөр нэлээдгүй байгууллагын эрхийг цуцлах саналын Нийслэлийн Захирагчийн ажлын алба руу хүргүүлсэн.
Цар тахлын үед хүн хоорондын зай бариулж, дэглэм сахиулахын төлөө бүгд хичээж ажиллаж байхад дэглэм зөрчиж, хүмүүс цуглуулаад архидан согтуурах арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудтай хатуу тэмцэхээс өөр аргагүй" гэв.
ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн н.Билгүүн
"Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх чиглэлээр хяналт шалгалт хийх явцад иргэд гадуур зугаалах, гол ус руу орох тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ үеэрээ гол нь маскгүй, хүүхдүүдээ голын усанд оруулах зэрэг олон эрсдэл үүсгэж байгаа юм.
Мөн бороо орж сэрүүсэх үеэр иргэд гал түлэхдээ түлшнийхээ шаталтыг бүрэн дуусгахгүйгээр өрхөө бүтээсэнтэй холбоотой угаарын хийн дуудлага ирж байгаа тул эрх бүхий байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг мөрдөж ажиллахыг хүсье" гэв.
Сэтгэгдэл