Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Өмнө нь мөн "Зайсан хилл"-д удаа дараа асуудал үүсэж байсан. Өнгөрсөн жил 2,3 удаа арга хэмжээ зохион байгуулагдсан нь үнэн. Тухай бүрд нь арга хэмжээ авсан. Жишээлбэл, өнөөдөр би есдүгээр сарын 15-ны албан шаардлагыг аваад ирсэн байна. Өнгөрсөн жил тухайн компани дээр хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулж, олон хүн хоолны хордлогод орсон. Үүнд тухайн үед нь арга хэмжээг нь аваад, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Саяхан зохион байгуулагдсан 2, 3 арга хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага очсон. Тухай бүрд нь арга хэмжээ авч байгаа.
"Зайсан хилл"-д зохион байгуулсан нь хэний, ямар арга хэмжээ гэхээс илүү энд гарч байгаа зөрчил, дутагдалд мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа арга хэмжээ авсан.
Энэ удаад УОК-ын 41 дүгээр тушаалаар "Тухайн аж ахуй нэгж зөрчлийг удаа дараа давтан үйлдвэл тусгай зөвшөөрлийг цуцална" гэх заалтыг барьж байна. Өмнө нь анхааруулах, сануулах, 500 нэгжээр торгох гэх мэт арга хэмжээ авч байсан. Гэтэл 500 нэгжээр торгуулчихаад дахин энэ үйлдлээ гаргаад яваад байна. Тиймээс энэ удаа тусгай зөвшөөрлийг нь цуцлах эцсийн арга хэмжээг авч байна.
Ковид-19 цар тахалтай холбогдуулан зөрчил, дутагдал гаргасан үйлдэлд дөрвөн шаталсан арга хэмжээ авдаг. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах нь хамгийн эцсийн арга хэмжээ юм" гэлээ.
Сэтгэгдэл