Өмнөд Солонгост "Омикрон" хувилбарын 5 тохиолдол илэрлээ


 
Өмнөд Солонгост "Омикрон" хувилбарын 5 тохиолдол илэрлээ
 

Нигерээс ирсэн дөрвөн иргэн болон ойрын хавьтал болох нэг иргэнээс цар тахлын  "омикрон" хувилбар илэрчээ. Тус улсад ийнхүү анхны батлагдсанаар хил гаалийн бүсээ чангатгахад хүргээд байгааг Өмнөд Солонгосын засгийн газаас мэдээлэв.

Өмнөд Солонгосын өвчин судлал, хяналт сэргийлэлтийн төв Лхагва гаригт мэдээлснээр, эдгээр хүмүүс арваннэгдүгээр сарын 24-нд Нигер улсаас ирсэн гэр бүлийн хоёр гишүүн болон тэднийг тосож авсан найз, арваннэгдүгээр сарын 23-нд мөн адил Нигер улсаас ирсэн хоёр эмэгтэй нараас тус тус шинжилгээ авч шинэ төрлийн "омикрон" хувилбар илэрсэн  болох нь тогтоогджээ.

"Омикрон" хувилбарыг олж тогтооход гурван өдрөөс долоо хүртэлх хугацаа шаардагддаг байна.

Эрүүл мэндийн ажилчид тус иргэдийг Өмнөд Солонгосоос явахаасаа өмнө халдвар авсан байх магадлалтай үгүйг тогтоохоор генийн дараалалтай шинжилгээ авчээ.

Засгийн газар мэдэгдэлдээ, Лхагва гаригаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай  хил гаалийн шугамаар орж ирж байгаа иргэд, жуулчид  ямар ч төрлийн дархлаажуулах вакцин хийлгэсэн бай 10 хоног тусгаарлалтанд орох ёстой гэж мэдэгдлээ.

Арваннэгдүгээр сарын 24-нд ирсэн гэр бүлийн хоёр гишүүн бүрэн дархлаажуулалтанд хамрагдсан байсан ч тэдний өсвөр насны хүүхэд болон жолоо бариж явсан найз нь вакцинжуулалтанд хамрагдаагүй аж.  Эх сурвалжийн мэдээлснээр, халдвараар оношлогдсон иргэдэд  амьсгалын замын хүнд ханиалга, булчингийн өвдөлт зэрэг хүчтэй шинж тэмдэг илрээгүй  гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: THE ASSOCIATED PRESS


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.