Оросын онгоцууд Сирийн Идлиб хотыг бөмбөгдсөн гэж мэдээлэв


Оросын онгоцууд Сирийн Идлиб хотыг бөмбөгдсөн гэж мэдээлэв

Сирийн баруун хойд зүгт орших, босогчдын хяналтад байдаг Идлиб хотыг Ням гариг /2022.1.02/-т Оросын нисэх хүчин бөмбөгдсөн гэж тус үйл явдлын гэрчүүд мэдээлэв. Тодруулбал, дайны нисэх онгоцууд агаар мандалд өндөр, хурдтай нисч ирсэн ба мөрдөх төвийн мэдээлснээр ОХУ-ын "Сухойн” нэрэмжит нисэх дайны онгоцуудын нэг байсан аж. Мөн хотын хүн ам олноор оршин суудаг хэд хэдэн цэгт бөмбөг хаяж, усны эх үүсвэрүүдийг бөмбөгдсөн гэжээ. Идлиб хотын нийт хүн ам 2010 онд 165 мянга байсан бол бүс нутгаараа саяас илүү хүн амтай болжээ.

 

Одоогийн байдлаар ОХУ болон Сирийн армиас мэдэгдэл хийгээгүй байгаа аж. Ажиглагчид тус бүс нутгийг эзэлсэн босогчдыг дарах зорилготой, энгийн иргэдэд учруулах хөнөөлийг багасгахын тулд бөмбөгдсөн гэж үзэж байна.

Хотын ус ханган нийлүүлэх төвийн ажилчин хэлэхдээ, тус хангамжийн цэгүүд бөмбөгдөлтийн улмаас ажиллагаагүй болсон гэжээ. Мөн усны хангамж сүйрсэн асуудлаас болж хүмүүнлэгийн олон мянган ажилчин болон сиричүүдийн амьдрах нөхцөлийг улам хүндрүүлж байна гэж " Reuters” мэдээлэв.

НҮБ-ын бүс нутгийн хүмүүнлэгийн дэд зохицуулагч Марк Каттс твиттер хуудастаа "Дэд бүтцийг устгах гэж оролдох нь энгийн иргэдэд аюул учруулж, хохироож байна. Иймд тэдэнд аюул заналхийлэхээ зогсоох хэрэгтэй” гэв.

 

Гэрчүүдийн мэдээлснээр, босогчдын хяналтад байдаг бүс нутагт болсон цохилтод Турктэй хиллэдэг "Баб аль Хава” боомтын ойролцоох мал, шувууны фермүүд өртөн сүйрчээ. Олон мянган энгийн иргэн хохирч, дүрвэхээс өөр сонголтгүй болсон байна. Тус агаарын дайралтаас болж бага насны хоёр хүүхэд, нэг эмэгтэй амь эрсдэн, арав гаруй иргэн хүнд шархаджээ.

Эх сурвалж: REUTERS


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.