БНСУ-д 10 настай охиныг хүчиндсэн гэх монгол оюутанд ял оноожээ
Өнгөрсөн оны наймдугаар сарын 5-ны өдөр хамтран амьдардаг эмэгтэйгийнхээ 10 настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэх хэрэгт шалгагдаж байсан монгол оюутанд БНСУ-ын Тэгү хотын шүүхээс 3 жилийн хорих ял оноосон байна. Монгол Улсын иргэн 27 настай Л-ийн хувьд мөрдөн шалгалтын үед өөрийн хэргээ хүлээсэн бөгөөд мөрдөгчид "Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан” хэмээн ярьжээ. Түүнд БНСУ-ын анхан шатны шүүх 3 жил хорих ял оноосон бол давж заалдах шатны шүүх энэхүү ялыг нь хэвээр үлдээсэн байна.
Сэтгэгдэл