Их засаг их сургуулийн биеийн тамирын багш тэмцээний үеэр оюутнаа алгадаж буй бичлэг цахим орчинд цацагдаад байгаа билээ. Тодруубал, тус сургуулийн багш нь эмэгтэй оюутнаа тоглолтын дундуур алгадаж, зүй бус харьцаж байгаа нь дүрс бичлэгт харагдаж байгаа юм.
Бид уг асуудалтай холбоотойгоор Их засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийн декан н.Алтангэрэлээс тодрууллаа.
Тэрбээр "Багш нь оюутнаа зодож байгаа бичлэг өчигдөр болсон үйл явдал. Оюутны лигийн үеэр багш нь оюутнаа алгадаж, зүй бус харилцсан байна лээ. Багш ёс зүйгүй үйлдэл гаргасан нь үнэн. Одоогийн байдлаар эл хэргийг сургуулийн Ёс зүйн хороонд мэдүүлсэн байгаа. Багшийн ёс зүйгүй үйлдлийг хэлэлцэж байна. Тухайн багшид ямар хариуцлага тооцох шийдвэр хараахан гараагүй байна. Бид ёс зүйн хорооны хурлын шийдвэр гарсны дараа эргэн мэдээлэх болно" гэлээ.
Сэтгэгдэл