“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн цом Хан-Уул дүүрэгт аялж эхэллээ


 
 

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн цом Хан-Уул дүүрэгт аялж эхэллээ

 

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Улаанбаатар марафонд нэгдэцгээе" цомыг Хан-Уул дүүрэгт 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дүүргийн Боловсролын хэлтэст 3 цом, дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, Хан-Уул, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Аварга дээд сургуулиар 6 цомыг нэгэн зэрэг аялуулж эхэллээ. Тус цомыг дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, хороод, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, их дээд сургууль, аж ахуйн нэгж байгууллага зэрэг нийт 100 гаруй байгууллагаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал аялуулна.
Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, Нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилготой "Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт нь 2022 оны 05 дугаар 28-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
May be an image of 2 people and people standing
May be an image of 2 people and people standing
 
May be an image of 4 people and people standingMay be an image of 9 people and people standing

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.