Маргааш буюу энэ сарын 29-нд реппер Orice буюу талийгаач М.Алтан-Оргилын шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд болох юм.
Хэргийн тухай эргэн сануулбал, реппер "Orice” буюу М.Алтан-Оргил өнгөрөгч 2020 оны долдугаар сард өндрөөс унаж, эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан. Талийгаачийн ар гэрийн зүгээс хүүгийнх нь амиа алдсан шалтгааныг "гаднын нөлөөтэй” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байдаг.
Талийгаачийн ар гэрээс тухайн үед цахим хуудаст: "Монголын цагдаа, прокурорын байгууллага яаж ажилладгийг харлаа. Юу ч гэхэв дээ. Бүтэн жил хагасын хугацаанд баахан прокурор, байцаагч дамжиж явсаар дүүгийн минь учир битүүлгээр амь хохирсон хэргийг хаалаа. Дүү минь зодуулаад, утсаа дээрэмдүүллээ гэж өөрийн гараар бичсэн өргөдөл нь одоо болтол байхгүй. Алга болчихсон. Дүүг минь зодсон нь, утсыг нь дээрэмдсэн нь үнэн. Тэр бүхэн миний дүүгийн өргөдөл мэдүүлэг дээр байсан. Зодож дээрэмдсэн хүний тагтнаас унасан нь үнэн. Яаж ч бодсон яагаад хэргийг хааж байгааг ойлгохгүй, тархи толгой хүлээж авахгүй байна. Гомдолтой байна” хэмээж байсан.
Сэтгэгдэл