Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын Улаанбаатар лиг Волейболын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд Хан-Уул дүүргийн баг тамирчид амжилттай оролцлоо


 

 

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Улаанбаатар лиг” Волейболын аварга шалгаруулах шигшээ тэмцээн  2022 оны 05 дугаар сарын 02-04-ний  өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр "Улаанбаатар лиг” Волейболын анхан шатны тэмцээнээ амжилттай зохион байгуулан, тэмцээнд баг тамирчдаа зохион байгуулалттай оролцуулж буй Хан-Уул дүүргийн С.Оюун захиралтай Лаборатори 115 дугаар сургууль Нийслэлийн шилдгийн шилдэг сургуулиар шалгарч шагналаа гардан авсан. Гурван өдрийн турш явагдаж аваргуудаа тодруулсан тус тэмцээнд 2 насны ангилалаар нийслэлийн 9 дүүрэг, 38 сургуулийн 64 багийн 832 тамирчин оролцсоноос

Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуулийн бага насны охидын баг хүрэл медаль хүртэж,багийн дасгалжуулагч багш Ц.Адьяажаргал шилдэг дасгалжуулагчаар,тус багийн тамирчин Б.Баяржаргал шилдэг хамгаалагчаар тус тус шалгарсан амжилттай оролцлоо.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.