"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын хамт олон нэгдэж, өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 13-ны өдөр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарьлаа.
Энэ үеэр тус төвийн захирал Ц.Амарсанаа "Манай улсын хувьд газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн, байгаль орчны нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болсон энэ үед үндэсний хэмжээнд мод тарих ажлыг өрнүүлсэн нь цагаа олсон онцгой ач холбогдолтой" гэв.
Сэтгэгдэл