Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч микрофоноо унтраахаа мартаад, АНУ-ын Конгрессын гишүүдийг тэнэгүүд гэв


 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч микрофоноо унтраахаа мартаад, АНУ-ын Конгрессын гишүүдийг тэнэгүүд гэв

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ель Америкийн төрийн тэргүүн Жо Байдентай ярилцсаныхаа дараа АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийг "тэнэгүүд” хэмээн нэрлэжээ. Энэ тухай The Washington Post сонинд мэдээлжээ.

"Энэ тэнэгүүд түүнийг Конгресст хүлээн авахгүй бол Байдены хувьд доромжлол болно” хэмээн Юн Сок Ель хэлжээ. Тэрбээр Цагаан ордны тэргүүнтэй уулзаж, ХДХВ, хумхаа, сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн санд 6 тэрбум долларын тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэрээ ингэж хэлсэн тухай тус хэвлэлд тэмдэглэсэн аж.

Өмнөд Солонгосын улстөрч америкчуудыг олны өмнө доромжлохыг огт хүсээгүй ч микрофоноо унтраахаа мартсанаас болоод ийм үйлдэл гаргасан гэж Америкийн сэтгүүлчид үзэж байна. Үүнээс болоод туслахдаа хэлсэн үг нь нийтийн хүртээл болжээ.

Сөүл энэ мэдээллийг маш түргэн үгүйсгэж эхэлсэн байна. Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч америкчуудыг таагүйгээр дуудаагүй, буруу орчуулснаас болж дуулиан дэгдсэн гэж зүтгэсээр байгаа аж.

 

Эх сурвалж: Кp.ru

Орчуулагч: Марта



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.