Улс төрч Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудаснаа "Ажил амлалт нь зөрдөг ХООЛНЫ САВУУД… гэх Хот хариуцсан сайдыг шүүмжилсэн сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр:
"Хотын сайд болохдоо малийтал инээгээд байсан нөхөр 2024 он хүртэл түгжрэл арилахгүй, автобус авах мөнгөгүй гэж ярив. Ичдэггүй хоолны сав юм. Би шидтэн биш ч гэх шиг. Шидтэн шиг яриад л гадаадад туршлага судлаад байсан Ж.Сүхбаатар өвлийн дүн хүйтэн болонгуут ямар ч боломжгүй, автобус ч авч чадахгүй гэх шиг. Түгжрэлээс гарах арга бий. Өвлийн улиралд захиргааны буюу тэгш сондгойгоор явуулж автобусаа нэмээд гарга. Бүр болохгүй бол бага оворын автобусыг явуулж болно доо. Ямар ч шийдэлгүй хэрнээ би шидтэн биш гээд сууж байгаа Ж.Сүхбаатар зальт этгээд. Анх хотын сайдаар сонгогдоно гэж орж ирэхдээ "Би шидтэн биш. Түгжрэлийг барахгүй" гээд хэлчихгүй дээ. Д.Сумъяабазар ч гэсэн дээ хотын дарга болж байхдаа "Түгжрэлийн нэг жилийн хугацаанд шийдэж ард түмэндээ харуулна, чадахгүй бол өөрөө ажлаа өгнө гэж бүлтрээд байсан даа. Ажил ам зөрдөг иймэрхүү хоолны савуудаас яаж салах вэ" хэмээн нийтэлжээ.
http://hardnews.mn/38334/
Сэтгэгдэл