АТГ-аас 17 хүнийг нүүрсний асуудлаар шалгаж байгаа талаар мэдээлсэн. Тэдний нэг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд. Ш.Раднаасэд гишүүний зүгээс өнөөдрийн нээлттэй хяналтын сонсголд оролцож асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Ард түмэн гадаа нүцгэн байна. Бид ч бас энд нүцгэн ярих хэрэгтэй. Зарим мэдээлэл үнэн биш байна. Үнэн сонсогдохгүй байна. Улсын төсвийг бид тэрбумаар төлөвлөж баталдаг ш дээ, Б.Жавхлан сайд аа. Гэтэл энэ оффтейк гэрээ, үүнтэй холбоотой хулгай дандаа их наядаар яригдаж байна. Бид ямар боломжоо алдаж байгаа нь харагдаж байна.
-
239 удаа 11 уурхай дээр татварын шалгалт хийжээ. Гэтэл Эрдэнэс тавантолгой компани дээр 4хөн удаа хийжээ. Энэ компани сүүлийн зургаан жилийн хугацаанд 7,5 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн. Үүний 40 хувь нь компанийн дотоод зардал. Үүнд хэн хяналт тавьсан бэ? Татвар, аудитынхан хариулах ёстой юу?
-
2871 хүн гэрчээр байцаагдаж байна гэнэ. Миний хувьд гэрчээр байцаагдсан. Энэ дотор хэд ТӨРИЙН өндөр албан тушаал хашиж байгаа, байсан хэдэн хүн байна вэ?
-
Хулгайн загвар хоёр гурван янзаар явж байна. Нэгдүгээрт оффтейк гэрээгээр нүүрс үнэгүйдүүлэх, хоосон бүртгэлгүй машин хилээр гаргаж байна. Туг тойрч нүүрс хулгайлж байгаа асуудал байна. Хөөтийн уурхай руу ороод туг тойроод Замын-Үүдээр эрчим хүчний нүүрс гэж гарч байгааг судалж үзсэн үү? Улаанбаатарт медлин буюу угаасан нүүрсийг шахмал түлшний хашаанд буулгах ёстой ч хашаанаас гараад Говьсүмбэрт очиж нүүрс буулгаад байна вэ? Энэ бол шошго солих хулгай" гэлээ.
Сэтгэгдэл