Pink Floyd украинчуудыг дэмжихээр 500 мянган фунт цуглуулжээ


Pink Floyd украинчуудыг дэмжихээр 500 мянган фунт цуглуулжээ

 

Британийн Pink Floyd рок хамтлаг украинчуудад туслах зорилгоор Hey, Hey, Rise Up синглээ борлуулжээ. Үүнээс олсон орлого болох 500 мянга гаруй фунт стерлингийг хүмүүнлэгийн сангуудад хандивлах юм байна. 

 

Энэ синглийг Украины "Бумбокс" хамтлагийн ахлагч Андрей Хлывнюктэй хамтран бичсэн бөгөөд энэ дууны клип анх дөрөвдүгээр сарын долооны өдөр Юүтүб хуудсанд тавигдаж байв. Тэр үеэс хойш энэ клипийг нийтдээ 11 сая гаруй удаа үзжээ. 

 

Pink Floyd хамтлаг ид алдаршиж байх үед байсан Дэвид Гилмор, Ник Мэйсон нар энэ дууг бичсэн байна. Дууны клипийг бүтээхэд найруулагч Нитин Соуни болон гитарчин Гай Пратт нахр оролцжээ. Hey, Hey, Rise Up Pink Floyd бүтээлд Андрей Хлывнюкийн дуулсан "Червона калина" гэх украин дуу дуулагдах бөгөөд түүнчлэн Украины Григорий Верёвкийн нэрэмжит Үндэсний найрал дууны бичлэгийг ашигласан байна. 

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/545945

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.