"Щелкунчик ба гайхамшгийн орон" медиа арт балетын бүжгэн жүжигт гарах Клара охины зүүдэнд тохиолдох Хулганы орон, Цасны орон, Гайхамшгийн орон зэрэг шидэт ертөнцийг бодит мэт төсөөлөгдөхүйцээр бүтээн Projection Mapping, Hologram, 3D background, Video effects бүхий шинэлэг шийдэл, сүүлийн үеийн технологийг ашиглан үйл явдал бүрийг тодотгож өгч буй аж. Мөсөн өргөө буюу Steppe Arena бол энэхүү уран бүтээлийг манайд толилуулах боломжтой цор ганц техник, технологийн шаардлага хангасан газар гэдгийг Ерөнхий найруулагч, бүжиг дэглээч Ц.Цолмонбуд хэлж байлаа.
"Щелкунчик ба гайхамшгийн орон" медиа арт балетын Ерөнхий найруулагчаар Ц.Цолмонбуд, Солонгосоос найруулагч, бүжиг дэглээч Чон Хэ Юун, мөн туслах найруулагчаар бүжиг дэглээч Б.Мөнхнаран, хувцасны дизайнераар н.Кадр нар ажиллажээ.
Онцгой сюрприз задлахад, арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн тоглолтын дараа уран бүтээлчидтэй дурсгалын зураг татуулах, хамт шинэ оныг угтах гайхалтай мөчүүд та бүхнийг хүлээж байгаа гэдгийг дуулгалаа.
Ид шидийн ертөнцийг бодит мэт мэдрүүлэх үлгэрийн оронд тавтай морил!
Сэтгэгдэл