Иргэн О.Цэрэнтогтох УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууныг шалгуулахаар АТГ-т хандлаа.
Тодруулбал, Х.Болорчулуун нь гурилын үйлдвэртэй мөртлөө салбарын сайд хийж байгаа нь, мөн Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-тай салшгүй холбоотой учир ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж байгаа аж.
Энэ талаар иргэн О.Цэрэнтогтох "Хэвлэлээр Х.Болорчулууны ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлсэн. Тэр мэдээлэлтэй холбогдуулан цуглуулсан баримтуудаа АТГ-т өгч, шалгуулах гэж байна. Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн дарга нь Х.Болорчулууны худ ургийн хамааралтай Отгонбаатар гэж хүн бий. 2018 оноос хойш 18 тендерийг хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан авсан. Төрсөн дүүгийнхээ хүүхдийн нэр дээрх компани 2021 онд барилгын тусгай зөвшөөрөл авч, тухайн станцад бараа нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 2022 онд авсан байна. Гэвч энэ хугацаанд найман тендер авсныг хэвлэлд бичсэн байна. Мөн өөрийн төрсөн дүүг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-д багтаасан нь нүүрсний хулгайд холбоотой байх магадлалтай юм” гэлээ.
Сэтгэгдэл