Үүний дагуу "Эрдэнэ Тавантолгой” ХК Нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдигй Ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн "С” төрлийн зөвшөөрөл олгоно. 2023 оны нэгдүгээр улиралд нийт 7800 "С” зөвшөөрөл олгохоос 60 хувь буюу 4660 зөвшөөрөл "Эрдэнэс Тавантолгой” ХК-ний тээвэрлэлтэд хамаарна гэв.
Цагаанхадын нүүрс ачиж буулгах терминалуудад уурхайн ам нөхцөлөөр борлуулсан нүүрсийг хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай "С” зөвшөөрлийг ирүүлсэн хүсэтщлтэд хувь тэнцүүлэн олгоно. Ирүүлсэн хүсэлтийн тошо олговол зохих "С” зөвшөөрлийн тооноос давсан тул хүсэлт ирүүлсэн бүх аж ахуйн нэгжүүдэд ижил зарчмаар шударга хуваарилалт хийхээр шийдвэрлэжээ.
Олон нийтийн хяналтыг хангах, ил тод нээлттэй байлгах үүднээс "С” зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдээллийн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн www.ett.mn цахим хуудаст нээлттэй байршуулжээ.
Сэтгэгдэл