Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд төсвийн гүйцэтгэлийг танилцуулсан байна.
Сангийн сайд Б.Жавхлан: 2022 оны төсвийг ДНБ-ий 5.1 хувь буюу мөнгөн дүнгээр 2.4 их наядын алдагдалтай байхаар баталсан. Өнгөрсөн оны гүйцэтгэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан. Тодруулбал, ДНБ-ний 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал 2.1 хувь болж буурсан. Энэ нь 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн байна. Улсын төсвийн алдагдал 1.1 их наяд байна. ЭМДС-гийн төсөв 250 тэрбумын алдагдалтай, НДС 1.5, Ирээдүй өв сан 103.2 тэрбум төгрөгийн давсан орлоготой гарлаа.
Өнгөрсөн оны тавдугаар сард төсвийн тодотгол хийх үед 18 сая тонн нүүрс экспортолно гэж байсан бол оны сүүлд 31.7 сая тонн нүүрсийг экспортолж чадсан. Энэ нь төсвийн орлого, валютын нөөц нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн. Эдийн засгийн өсөлт жилийн эцсээр дөрвөн хувьд хүрлээ. 2021, 2022 онуудад дараалан эдийн засгийн өсөлттэй байсан. АМНАТ төсөөлж байснаас давж биелсэн. Аж ахуй нэгжүүдийн орлого, татвар нэмэгдсэн. НӨАТ-ын татвар 44 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нэмэгдсэн. Гаалийн албан татвар болон Онцгой албан татвар нэмэгдсэн. Энэ нь импорттой холбоотой. Экспортын орлого 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан. 31.7 сая тонн чулуун нүүрс гаргасан бол зэсийн экспорт төлөвлөгөөгөө давсан. Нүүрсний экспорт нэмэгдэхэд нөлөөлсөн зүйл нь боомтуудаас гадна нарийн журам сахисны үр дүн. Энэ удаа машин бүр 130-аас дээш тонн нүүрстэй гарсан.
Төрийн хэмнэлтийн хуулиар 30 тэрбум төгрөгийн тендерээс хэмнэсэн. Нийт 218 тэрбум төгрөг хэмнэсэн. Өнгөрсөн жил бид Чингис бондын эцсийн үлдэгдлийг төлж барагдуулсан. ДНБ-ий 70 хувьтай тэнцэх байсан өрийн үлдэгдлийг 56 хувь болгож бууруулж чадсан. Энэ жил 1.1 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Өрийн зохицуулалтыг хийх гэж арванхоёрдугаар сард оролдсон ч гадаад зах зээл хаалттайн улмаас бүтэлгүйдсэн. Жилийн эцсийн макро үзүүлэлт сайжирч гарсан. Манай зээлжих зэрэглэлийг хэвээр нь хадгалж чадсан. Олон сар бэлдсэний эцэст нэг өдрийн дотор ам.долларын бондын арилжаа хийж 138 хөрөнгө оруулагчаас 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Ингэснээр хүүг нь 8 хувь руу буулгаж чадсан. Нэг өдрийн арилжаа хийх явцад үндэсний компаниудын гадаа өрийн үзүүлэлтүүд нэг өдрийн дотор сайжирсан. Гадаад бондуудын 10-15 хувийг дотоодын банкнууд эзэмшдэг. Энэ удаагийн гадаад өрийн арилжааг банкнууд маш сайн дэмжиж оролцсон.
Сэтгэгдэл