Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан


 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Дундговь аймгийн Сайхан-Овоо сум нь үдлээд буцах гадна дотны жуулчдын харааг булаах, байгалийн үзэсгэлэнг бүрдсэн нутаг. Өгөөж арвин энэ нутагт уламжлалт мал аж ахуй, аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Энэ талаар Монгол Улсын усны зөвлөх инженер, доктор, профессор Д.Чандмань судалж, судалгааны хэд хэдэн ажил хийж байсан удаатай. Энэ боломжид үндэслэн уламжлалт мал аж ахуйг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар нутгийн малчид хамтарч байна. Байгаль цаг уурын онцлог, нутгийн үржил шим органик мал аж ахуйг хөгжүүлэхэд тохирч байгааг эдгээр малчид онцолсон.

 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Нөгөө талаар Дундговь аймгийн Сайхан сумын нутагт орших Төгрөг хайрхан нь төрийн тахилгат уул. Мөн түүх дурсгалын үнэт өвийг өөртөө хадгалдаг. Ирээдүй хойч үедээ өнгөрсөн түүхийг нэхэн сануулах нэн ховор олдворуудтай. Нутгийн ард түмний шүтээн уул болсон хайрхныг үзэж сонирхох жуулчдын хөл жилийн дөрвөн улиралд тасардаггүй. Гэтэл хайгуулын болон олборлолт явагдаагүй үлдсэн Дундговь аймгийн ганц сум болох Сайхан-Овоо суманд 2022 оны 11 дүгээр сараас эхэлж гадны хөрөнгө оруулалттай компани болох Петровис Ресурс ХХК хайгуулын ажил явуулж эхэлсэн. Ингэхдээ Төрийн тахилгад ууланд өрөмдлөг хийжээ. Компанийн зүгээс метан хийн олборлох зорилгоор хайгуулын ажил хийж байгаа гэж тайлбарласан. Гэвч тусгай зөвшөөрлөө авахдаа ч хууль зөрчжээ.

 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Метан хийний нөөцтэй газар орны эхний 20 байршилд Сайхан-Овоо сум нэрлэгддэггүй. Өөрөөр хэлбэл уул уурхайн бүтээн байгуулалт явуулах нөөцгүй, улсын хөгжилд оруулах боломж нь бага юм. Хэрэв олборлолт явуулж эхэлбэл байгалийн унаган төрхийг алдагдуулахаас гадна түүх дурсгалын үнэт өвийг сүйтгэх аюултай. Тиймээс өмнө нь хийгдэж байсан олон талын судалгааг үндэслэн, нутаг орноо хамгаалах зорилгоор тус сумын иргэд нэгдэж эхэлсэн. Уул уурхайг дагасан олон сөрөг үр дагавар гарахаас сэргийлж байгаа хөдөлгөөнд Сайхан-Овоо сумаас гадна Дундговь аймгийн бүхий л сумын иргэд нэгдсээр байна. Уул уурхайн яам холбогдох байгууллагууд нутаг орноо хамгаалах иргэдийн сэтгэлийг дэмжиж, анхааралдаа авч ажиллахыг хүсье

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 

Төрөөс аврал хүссэн Төгрөг хайрхан

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.