3-р сарын 14-нд Хятадын Төв Радио Телевизийн НҮБ дахь төв байрнаас зохион байгуулсан "Хятад маягийн шинэчлэл ба дэлхийн шинэ боломж" хэмээх тусгай хөтөлбөр нээлтээ хийлээ. Аюулгүйн зөвлөлийн дарга орон Мозамбикийн Гадаад хэргийн сайд Вероника Макамо, Унгарын Гадаад хэргийн сайд Питер Сижарто, Пакистаны ГХЯ-ны сайд Билавар Бхутто зэрэг олон орны төрийн өндөр албан тушаалтнууд "Хятадын "Бүс ба зам" санаачилгаас олон улсын хамтын нийгэмлэг ашиг хүртэж байна" гэжээ. Мөн Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй чухал ач холбогдолтойг хуралд оролцогчид өндрөөр үнэлэв.
Мозамбикийн Гадаад хэргийн сайд Вероника Макамо хэлэхдээ,"Ши Жиньпин дарга хүн төрөлхтний нэгдмэл цогц байгуулахыг санал болгож, дэлхийн шийдэлд хувь нэмрээ оруулсан юм. Бид дэлхийг илүү сайхан болгохын тулд арга хэмжээ авч, хамтран ажиллах ёстой. Мозамбик, Хятад хоёр улс стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Хятад болон Африкийн бусад орны харилцаа ч идэвхтэй хөгжиж байна" гэж онцолсон байна.
Энэхүү тусгай хөтөлбөрийг 3 сарын 14-ний өдөр CGTN-ын англи хэлний суваг болон APP, мөн Twitter, Facebook, Youtub зэрэг гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зэрэг дамжуулжээ.
Сэтгэгдэл