Украин: Оросын суртал нэвтрүүлэгчид армидаа итгэлээ гээхгүй!


Украин: Оросын суртал нэвтрүүлэгчид армидаа итгэлээ гээхгүй!

 

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, Rise Moldova сайт, оросын суртал ухуулагч Андрей Карауловын "Платформа Андрея Караулова” сайт, Вагнерын толгойлогч Евгений Пригожин, оросын судлаач Андрей Пионтковский, оросын нийгмийн зүтгэлтэн Андрей Сидельников, украины шинжээч Алексей Арестович нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. 
 
Энэ 7 хоногт Украин дахь дайн 400 хоногтоо тулж ирлээ. Энэ дайны нэг чухал парадокс гэж байна. Тэр нь оросын армийн үнэн нүүр царай. Стратегийн ганц ч ялалт бүтэн нэг жил нэг сар байлдахдаа байгуулаагүй. Хамаг цэргээ хиар цохиулаад сүүлдээ тийшээ очиж байлддаг хэдэн ялтнаас өөр цэрэггүй болсон. Гэтэл энэ үнэнтэй эвлэрч чаддаггүй олон сая орос хүн, энэ үнэнээс хальж үүлэн дотор хөвж явдаг Кремлийн суртал нэвтрүүлэг гэж байна. Ямагт ялан дийлэх, эзлэх, устгах ёстой гэсэн итгэл нь тэднийг эрүүлээр сэтгэх бололцоогүй болгочихсон. 
 
Украин дахь түрэмгийллээ зөвтгөхийн тулд Орос нь дайны суртал ухуулга, ташаа мэдээлэл түгээх бүх сувгийг ашиглаж, мэдээллийн орон зайд оюун санааны түрэмгийлэл үйлддэг. Даян дэлхийн мэдээллийн орон зайг удирдах үүргээ төгс биелүүлдэг ба оросын суртал, гүтгэлэгт итгэсэн сая сая хүн ард байгааг хүлээн зөвшөөрнө. Харин сүүлийн сар хагасын дотор байдал өөрчлөгджээ. 
 
Оросын суртлыг баруун ба украин нурааж хүчрэхгүй, харин оросын суртал нэвтрүүлэгчид өөрсдөө нураах зам руу орж байгаа нь харагдана. Андрей Караулов гэж суртал ухуулагч гадаадад зугтан гараад Кремль рүү, Путин руу дайрахыг үзүүлж өгч байна. "Путин бүгдийг нь баллаад хаячихлаа, одоо Орос байхгүй болно!” гэв. "Тэр хаана байна?” гэж асуулт тавиад өөрөө хариулна. Сум хаачсан бэ? Армата танк хаана байна? Орос цэрэг хаана байна, Оросын арми хаачсан бэ? Путин чи хариуцлагаа хүлээ, ялагдлаа хүлээ, огцор хэмээн Караулов эфир, сайтаар байнга загнана. Идиотизм (тэнэглэл), урвалт гэж Путиныг нэрлэнэ. Путины ойрын хүн гэгддэг Евгений Пригожин ч Карауловаас дутахгүй үнэнийг өгүүлнэ. "Бахмутад НАТО-той биш зөвхөн сайн зохион байгуулагдсан украины армитай байлдлаа”, "тэнд ганц ч нацист алга”, "жирийн украинчууд л байна” гэж ярьсан бичлэгээ сошиалд тараажээ. Украинд НАТО-гийн аюулаас хамгаалж ОХУ байлдаж байна гэдгийг Пригожин шууд няцаав. Украинд нацистууд байхгүй атал Украиныг денацификац болгоно гэж юу байдаг юм, ОХУ дайн эхлүүлэхдээ ийм максималист зорилго тавьсан нь үнэхээр инээдтэй юм гэж Пригожин хэлснээрээ дайны өмнөх ба дайны дараах Кремлийн мэдэгдлүүдийг шууд үгүйсгэж унтраав.
 
"2022 он” он дэлхийн түүхэнд хүндтэй байр эзэлнэ. Орос-Украины дайны эхний жил. Москвад сайрхан ярьж байснаар Киевийг 3 өдөрт, Харьковыг 6 цаг дотор, Одессыг хагас өдөрт,  Львовыг 7 хоногийн дараа, Украиныг цэвэрлэхэд хоёр 7 хоног, Украиныг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах референдум явуулаад, ингээд шинэ СССР. Яг ийм тооцоотойгоор дэлхийн хоёрдугаар том арми хөдөлжээ.
 
Бас цаашаа төлөвлөсөн зүйл байсан нь Польшийг эзлэхэд 3 өдөр, Германыг 4 өдөрт, Францыг 5 өдөрт, Британийг 7 өдөрт гэхчлэн Кремлийн данстай албан ёсны суртал нэвтрүүлэгчид Оросын төвийн ТВ-үүдээр зэрэг зэрэг чарлалдан ярьж байв. Гэтэл  дэлхийн хоёрдугаар том арми Украины БАХМУТ дээр очоод 8 сар тулгарч гацаад одоо буцаж ухрах гэж байдаг. Гэвч Путин ухрах, Украиныг орхиж гарах хүсэл алга. Энэ дайндаа 1 сая цэрэг дайчлан фронт руу илгээх ба Орос даяар цэргийн дайчилгаанаас бултах, зугтах, нуугдах явдал түгээмэл болжээ. Үнэндээ оросууд энэ дайнд явахаас үнэхээр айж, үл хүсч, болж өгвөл аргацаан бултахыг боддог болжээ. Ялангуяа фронтод очоод атаканд орохоос татгалзвал оросын өөрийнх нь цэргүүд цаазаар аваачна гэдгээс үнэхээр балмагддаг тухай "Говорите громче!” ("Чангахан хашгараач!”) гэх олон улсын хөдөлгөөний лидер Андрей Сидельников ярьжээ. Оросууд Украинд 500 мянган цэргээ алуулж байж дээд оройдоо тулж сая л ойлгох болно хэмээн тэрээр анхааруулсан байх юм.
 
сонин mn
2023 оны дайны төлөвлөгөө нь ингэж яригджээ: Авдеевк, Марьинкийг хоёр дахь жилдээ эзлэн авна, Донбассыг бүтнээр нь чөлөөлөхөд 2-3 жил, Москвагийн байшингуудын дээвэр дээр агаарын довтолгооноос эсэргүүцэх хамгаалах зенитийн пуужингууд зооно, Белгородод хориглолт бэхлэлт байгуулна, Крымд окоп нуувчнууд ухна, Бахмутыг хэдэн 7 хоногт бүслэнэ, Крымээ хэзээ ч алдахгүй гэжээ. Оросын өөр эх сурвалжаар бол ОХУ нь уралчууд, московитууд, татаар, сибирьчүүдээрээ хуваагдана гэсэн аймшигт өгүүлбэр явж байна. РосТВ буюу Оросын албан ёсны ТВ-үүдээр дайны ялагдлын тухай мэр сэр ярьдаг болж байна. Буруутныг тодруулж бурууг үүрүүлэхээ ярилцана. Улс төрийн шоу нэвтрүүлгийн эфирүүд дайнаа дуусгах цаг болсныг анхааруулна. Энэ дайны тухай хэн худал ярьж, худал мэдээлж байсан, хэн хэн өөгшүүлэн дэвэргэж байсан ялтнууд эхнээсээ тодроод эхэлжээ.
 
Дайн Орост ашиггүйгээр төгсөх, оросын эдийн засаг нүдэн дээр унах, цэргийн оршуулгын газрууд өдөр бүр шинэ шарилаар дүүрэх, энэ бүхэн оросын ТВ-ийн эфирт паник үүсгэсэн нь өдөр тутам харагдана. Явж явж дайны хариуцлагаас бултаараа бултаж зайлах арга замаа хайцгаана. Энэ дунд Семен Багдасаров мэтийн цайчихсан суртал ухуулагчид илт ялгарна. Оросын армийг дийлэх хүч байхгүй, Орос ямагт ялан дийлэх, эзлэн устгах ёстой гэсэн итгэл үнэмшлээ барьж чадсангүй.
 
Төрийн Думын V сонгуулийн депутат явсан тэр нөхөр Владимир Соловьевын эфирээр ярихдаа, Турк дэх газар хөдлөлийн гамшиг, түрэгийн ард түмний зовлон, шоокийг ашиглан Турк рүү халдан түрэмгийлж Стамбул хотыг эзлэн авч ОХУ-д нэгтгэе хэмээн хашгичан ярьж харагдав. Турк байгалийн гамшигт нэрвэгдсэн үед нь түүнийг Дундад Ази, Өмнөд Кавказаас эгнэгт хөөж гаргая гэвэл хамгийн түрүүн Стамбул хотыг эзлэн авч хоёр далайгаас таслах явдал хэмээн ярив. Турк бутцохиулаад Украинд нөлөөлдөг нь өнгөрнө, бидэнд түүхнээсээ хамаатай Константинополь хотоо буцааж авъя – Багдасаровын дайчин үгс!
 
Украины улс төрч Алексей Арестовичийн үзэж байгаагаар Хятадын Даргын Орос дахь  айлчлал,  фронт дахь оперативын нөхцөл байдал хоёр яг давхцаж, Бахмут дахь оросын байлдаанаар Оросын давшилт төгсгөл болсон. Үүнийг ч Хятадын удирдагч Москвад очоод маш сайн ойлгож мэдрээд буцсан гэжээ. 
 
Оросын статус өөрчлөгдсөн, холбоотон, түнш нь эрс цөөрсөн тухай мэдээлэл Си даргын айлчлалын үеэр, айлчлалын дараа түгээмэл бичигдлээ. Цэргийн холбоотон гэж оросуудын хувьд тун эргэлзээтэй. Орост Белоруссаас өөр цэргийн холбоотон алга. Цорын ганц холбоотон нь. БНХАУ-ыг татаад цэргийн холбоотон болгочихно гэсэн нь талаар болсон. Харин Украинд албан ёсоор цэргийн холбоотон 54 улс байна. "Рамштайн” гэсэн холбоотны институц ажиллаж байна, 10 удаагийн уулзалтаа хийчихсэн.   
сонин mn
Москвад Путин, Си нар уулзсаныг тайлбарлаж Андрей Пионтковский ярилцлага өгөхдөө Бээжингийн далд санаархлыг нэрлэжээ. Тэр нь ОХУ-Хятад-Ираны оролцсон "харанхуй легион” байгуулах явдал, тэр эвсэл нь Өрнөдийн эсрэг чиглэнэ. Хоёр нь цөмийн зэвсэгтэй их гүрэн, Иран тэр замаар замнах хүсэлтэй. Тэр гурав нэгдэж нийлээд АНУ тэргүүтэй Баруунтай л тэмцэхийг зорино. Харин Баруун тэгүүлэх болов уу даа? АНУ Хятадад сануулга өгсөн, өгсөөр ч ирсэн. Украинд ОХУ-ыг бутцохино, Израилийг бүх талаар дэмжиж байгаад Ираны цөмийн потенциалыг устгуулчихна. Энэ бүхэн нь 2023 ондоо багтчихна. Тэгэхлээр Хятад ганцаaраа нүцгэрээд үлдэнэ. Холбоотон, хамсаатнаар Бээжинд хэн үлдэх вэ хэмээн Пионтковский асуулга тавьжээ.
 
2023 он Орос-Молдовын харилцааны түүхэнд онцлог жил болж үлдэнэ, юу гэвэл энэ улсад улс төрийн хяналтаа тогтоох гэсэн Кремлийн төлөвлөгөө бүтэлгүйтэв хэмээн RISE Moldova гэх олон улсын сэтгүүлчдийн консорциумын баримт бичигт өгүүлжээ. "Бүгд Найрамдах Молдов Улс дахь оросын стратегийн зорилтууд” гэх нууц төлөвлөгөө 2021 онд Кремльд батлагджээ.
 
Тэр нь цэрэг-улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн гэсэн гурван салбарт хэрэгжинэ. Приднестровьед байгаа оросын цэргийг үгүй хийх гэсэн Молдовын санаачилгыг 2022 он хүртэл ганц жилийн дотор нейтраль болгож зогсооно, 2025 он хүртэл Молдовын улс төр, эдийн засгийн элитүүд дотроос оросын тал баримтлагчдыг бүрдүүлж, тус улсаас  НАТО-гийн орнуудтай тогтоосон харилцааг саатуулна. 2030 он хүртэл оросын талыг тууштай баримтлах улс төр, эдийн засгийн элитүүдийн маш том бүлгийг баттай буй болгож, Молдов-Приднестровын удирдлагыг үүрд эвлэрүүлнэ гэж Москвагийн төлөвлөгөөнд заажээ. Хүмүүнлэгийн салбарт Молдовын мэдээллийн орон зайд оросын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийн өргөн оролцоог буй болгоно, орос хэлийг Молдовын үндэстэн хоорондын харилцааны гол хэл гэсэн статустай болгоно гэж хатуу заажээ. Төлөвлөгөө хэрэгжихийн гол нөхцөл нь оросын тал баримтлах улс төрийн хэд хэдэн намын платформод нь Кремлийн энэхүү стратегийг суулгаж өгөх явдал гэж үзжээ. 
 
Оросын энэхүү нууц төлөвлөгөөг Молдовын Ерөнхий сайд Сержиу Дьякону ингэж дүгнэжээ. "Баримт бичиг сонирхолтой юм. Гэхдээ Украин дахь дайны нөхцөл байдлаас нэг жилээр хоцорчээ. Европын Холбоо, олон улсын бусад байгууллага Оросыг энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх бололцоогүй болгож чадна гэдгийг даан ч тооцолсонгүй” гэжээ. Одоо яг ийм төлөвлөгөө 2030 он хүртэл Беларусьт хэрэгжихээр болж, Оросын ФСБ, СВР, ГРУ зэрэг тусгай албад Жанжин штабтайгаа хамтран ид ажиллаж байна. 
 
Төгсгөлд нь цэргийн холбогдолтой нэг чухал мэдээ дамжуулъя. Украины цэргийн эксперт Олег Жданов ярьжээ. Украины зэвсэгт хүчний мэдэлд шилжин ирж буй Army Tactical Missile System буюу армийн тактикийн пуужингийн систем (ATACMS) гэх 300 хүртэл км-т тусах шинэ зэвсгийн гурван чухал байг нэрлэжээ. Тэр нь №1 Крымын гүүр, №2 ОХУ-аас очдог төмөр замын ложистик, №3 Украин руу цохилт өгдөг оросын нисэх хүчний аэродромууд гэжээ. Ждановын үзэж байгаагаар, ийм гурван байг онож сөнөөсөн тохиолдолд Орост эзлэгдсэн Крымээ чөлөөлөхөд ямар ч саадгүй болох ба Хар тэнгис дэх оросын байлдааны хөлөг онгоцууд зүйл дуусах ажээ.
 
Орос, Англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.