БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах талаар БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Одбаяр, БЗД-ийн Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт нар мэдээлэл хийж байна.
Тэдний хэлж буйгаар "Н.Баярмөнх дүүргийнхээ хүн амын тоог мэддэггүй. Нийслэлд болдог ИХТ-ийн 10 удаагийн хуралд биечлэн дөрвөн удаа оролцсон. Засаглалын хувьд хангалтгүй ажиллаж байгаа нь дараах шийдвэр, харуулж байгаа юм.
Үүнд:
- Ковидын үед төрийн албанд олон хүнийг шууд томилсон,
- БЗД-т төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нэрээр 28 хороог 43 болгож нэмэгдүүлсэн нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг улам нэмсэн,
- Тэдгээр тэлсэн хороондоо өөрийн хамаатан садан, найз нөхөд гээд хамаарал бүхий хүмүүсийг томилсон,
- Өрхийн тоо, хүн амын тоогоо мэдэхгүй ажиллаж байгаа нь засаглал хямралд орсон,
- Цар тахлын үед 2020 оны 11-р сард томилогдож 1 сар дутуу байхад дүүргийн төсөвт тодотгол хийж Засаг даргын нөөцийн хөрөнгө дээр 2,5 тэрбум төгрөг нэмсэн нь зарцуулалт тодорхойгүй,
- БЗД-ийн хүн амыг 50400, 19400 өрхөөр нэмэгдүүлж бүртгэсэн байгаа нь сонгуулийн луйврын шинжтэй байж магадгүй гэсэн хардалт төрүүлж байна,
- БЗД-ийн 26-р хороонд хөл хорио тогтоож байгаад Засаг даргын ажлыг авсан,
- БЗД нь 0-16 насны 159 мянган хүүхэдтэй ба Дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүчин чадал хангалтгүй байхад, төсөв өмнөх жилээс 10 дахин нэмэгдсэн ч эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээг нэмээгүй, тэлээгүй,
- 15 хороо нэмэгдсэн байхад өнгөрсөн хугацаанд өрхийн нэг ч эмнэлэг нэмээгүй” гэлээ.
Сэтгэгдэл