Сингапурт суугаа Элчин сайд С.Энхбаяр одоог хүртэл БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛЭЭ төлөөгүй


Сингапурт суугаа Элчин сайд С.Энхбаяр одоог хүртэл БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛЭЭ төлөөгүй

 

Боловсролын зээлийн сангаас 1997-2014 он хүртэлх хугацаанд зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан 230 оюутан гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсэх, тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн.

Тэгвэл эдгээр зээлдэгчдийн дотор Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд С.Энхбаяр багтсан байх ба тэрбээр өнөөдрийг хүртэл энэ зээлээ төлөөгүй байна.Тэрээр 2007 онд 32 сая долларын зээл авч, АНУ-ын Сан Францискогийн Их сургуульд суралцсан байна.

С.Энхбаяр нь мэргэжлийн дипломатч биш бөгөөд улс төрийн томилгоогоор Сингапур дахь Элчин сайдаар явсан гэгддэг.

Мэргэжлийн бус хүнийг Элчин сайдаар томилсноор тухайн улсад суралцаж, амьдарч буй иргэдийн эрх удаа дараа зөрчигдөх болсон талаар эх сурвалжууд ярьдаг.

2021 оны арванхоёрдугаар сард Элчин сайдаар томилогдож очсон ч өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдийг биечлэн хүлээн авч уулзаж байгаагүй, гадаад улсад томилолттой яваа гэдэг хариулт өгч, өргөдөл гомдлыг нь буцаасаар ирсэн гэх гомдол ерөнхийдөө тасардаггүй гэх.

Элчин сайдын хувьд угтаа тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдэд эрх зүйн дэмжлэг үзүүлэх, тулгарч буй асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх, Монгол Улсаас ирж буй зочид, төлөөлөгчдийг хүлээн авч, айлчлалын хугацаанд нь хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, дипломат харилцааны дэмжлэг өгөх, мэдээллээр хангах үүрэг хүлээх учиртай.

Гэвч төрийн өндөр, дээд албан тушаалтнуудыг тус улсад айлчлалаар очих үед ажлын байраа орхин, гадаадад аялж байсан зөрчлийг удаа дараа гаргасан ч Гадаад харилцааны яамнаас ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа аж.

Харин иргэд, олон нийтийн зүгээс мэргэжлийн бус хүнийг сайдын суудалд тавьсан нь түүнийг эгүүлэн татах үндэслэл мөн гэж үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шүүр" ажиллагааны хүрээнд улс төрийн холбоо хамаарлыг тодруулж, боловсролын зээлийг нь төлүүлэхийг шаардаж эхэлсэн байна.


https://asu.mn/content/17224

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.